2013/08/27

Чанарын албаны мэдээлэл



Нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас дараахь ажлуудыг хийв.Үүнд:
1.Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх тухай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж буй аяны хүрээнд  тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, холбогдох албан тушаалтнууд нийт 33 ажилтанд Бүтээмжийн тухай сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.

2013/08/13

Чанарын албаны мэдээлэл



Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 8 сарын 5-9-ны өдрүүдэд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэв.Үүнд:
1.100 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэв.

2013/08/08

ҮЭХорооны мэдээлэл

Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос ажиллагсдын ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч санаачлагыг өрнүүлэх зорилгоор "Өрсөж ажиллья, өөдлөн дэвжье" болзолт уралдааныг энэ оны 5-р сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулж, болзлыг дүгнэв.

2013/08/01

ҮЭХ-ны мэдээлэл

1.Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг аймгийн ҮЭХолбоотой хамтран 18 хүнд зохион байгуулав.
2.Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр АХА тэмцээн зохион байгуулж, 20 ажилтан хамрагдснаас Э.Цэдэндаш түрүүлж, дараагийн шатны АХА-д оролцох эрх авав.

Чанарын албаны мэдээлэл


                                                               Чанарын албаны мэдээлэл

2013 оны 07 сарын 22-23 өдрүүдэд ХӨСҮТ-өөс зохион байгуулсан  "Сүрьеэгийн халдвар хамгаалал" сэдэвт 2 өдрийн сургалтанд Чанарын албаны дарга Н.Ганцэцэг, Сүрьеэгийн эмч Д.Мөнхзул нар оролцов.  Сургалтын үеэр "ДОТС-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж, халдвар хяналтын тогтолцоог сайжруулан ОЭТС болон ХДХВ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн зорилтод хүрэх" төслийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны талаар илтгэлүүд тавигдлаа. Сургалтын талаар нийт эмч нарт мэдээлэл хийж, цаашид сүрьеэгийн халдвар хамгааллын талаар хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа удирдлагын зөвлөлд танилцуулав.