2011 оны 3 дугаар сарын 9 ний өдөр энэхүү киног хийхэд хамтран ажиллах гэрээнд хоёр тал гарын үсэг зурах ёслол ЭМЯ дээр болов. Гэрээнд
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С,Ламбаа, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, МҮОНРТВ-ийн дарга М.Наранбаатар, МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь нар харилцан гарын үсэг зурлаа. С.Ламбаа гэрээнд гарын үсэг зурж байгаа үйл явдалтай холбогдуулан хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа, энэ кинонд эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилт, эмч эмнэлгийн байгууллагын амаргүй ажил хөдөлмөрийн жаргал зовлон, алдаа оноо, ард иргэдийн эрүүл мэндийн мэдлэг хандлага гээд олон зүйлийг уран сайхны аргаар гарган тавьснаараа салбарын цаашдын хөгжилд түлхэц болохуйц ач холбогдолтой нэгэн хамтын шинэ бүтээл болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм. Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг ирэх 6 дугаар сарын сүүлээр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм.
эх сурвалж moh.mn
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.