сүрьеэ

Төв аймгийн сүрьеэгийн диспансер нь зохицуулагч эмч 1, их эмч 3 , дунд мэргэжилтэн сувилагч 8 үүнд: ээлжийн сувилагч-5, ахлах сувилагч-1,   эм баригч-1 , лаборант 1, үйлчлэгч 5 нийт 18 хүний  орон тоотойгоор ажиллаж байна.
    Сүрьеэгийн тасаг нь батлагдсан нийт 12 ортой. Үүнээс эмэнд мэдрэг сүрьеэгийн 10 ор, ОЭТС-ийн 2 ортойгоор ажилладаг. 
2012 оноос ОЭТС-ийн 4 ортой 2 өрөөг шинээр өргөжүүлэн тохижуулж,  орон нутагт хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар нийт эмэнд тэсвэртэй сүрьеэ 130 оношлогдож  эмчлэгдэж  байна.
АНЭ-ийн  Сүрьеэгийн лаборатори нь  мэргэжлийн 1 лаборанттай. Сүрьеэгийн түрхэцийн шинжилгээг жилд дунджаар 1100  орчим хүнд хийдэг.
2012 оноос Заамар суманд сүрьеэгийн түрхэцийн шинжилгээ хийж эхэлсэн.
2018 онд Борнуур суманд сүрьеэгийн  лаборантыг сургаж, түрхэцийн шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байна.
2004 оны 4 сараас Төв аймагт МСТНийгэмлэгийн салбар үйл ажиллагаагаа  эхэлсэн.

Одоогийн байдлаар аймаг хариуцсан ажилтан 1  нийт өвчлөл өндөртэй 22 суманд 32 ЭМСДИ бэлтгэгдэн ажиллаж байна.