2010/12/21

"Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Төв АНЭ-ийн сургалтын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй өрх, сумын эмч нарт зориулан мэргэжил дээшлүүлэх 3 хоногийн сургалт 2010 оны 12 сарын 20-21нд амжилттай болж өндөрлөлөө.

2010/12/13

Цахим эмнэлгийн мэдээлэл

МУЗГазрын 2002 оны 12дугаар сарын 25ны өдрийн 264 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн яамнаас баталсан “Цахим эрүүл мэндийн стратеги ”-ийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудыг цахимжуулж байгаа билээ.

Сүрьеэ диспансер танилцуулга



Халдвартын тасгийн танилцуулга



Эрхэм зорилго: Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх

2010/12/08

Найдвар төв ажиллаж байна



ХДХВ/ДОХ/БЗДХ-ын чиглэлийн оношлогоо, эмчилгээ, шинжилгээ хийх, зөвлөгөөг өгөх Найдвар төв ажиллаж байна. Иргэд энэ төвөөр үнэ төлбөргүй өргөнөөр ирж үйлчлүүлээрэй.

2010/12/01

Нэгдсэн эмнэлгийн албан хаагч нарын бүтээлийн үзэсгэлэн болж өнгөрлөө.


Төсвийн байгууллагуудын дундах тэмцээн зохион байгуулагдлаа.


Улс тунхагласны 86, төрийн албаны төв байгууллага байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит төсөвт болон төрийн байгууллагуудын ажилчин албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн спортын 4 төрлөөр зохиогдлоо.

Өнөөдөр 12 сарын 1 буюу ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр


Өнөөдөр 12 сарын 1 буюу ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр
Энэ жилийн 12 сарын 1-н буюу ДОХ-той тэмцэх Дэлхийн өдрийг "Light for Rights" уриан доор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийн гол утга учир нь ДОХ хэмээх өвчин байсаар байна шүү, үүнээс хүн бүр өөрийгөө хамгаалах учиртай гэдгийг сануулахад оршиж байгаа юм.

2010/11/24

Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай

Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тогтоол
Татаж авах

2010/11/23

төсвийн гүйцэтгэл

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН 10-Р САРЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ


2010/11/22

Төрөх тасагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд

Япон улсын Тоттори мужийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран JICA олон улсын байгууллагад хандан төсөл бичсэнээр “Жирэмсэнтэй хавсарсан артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчлөл хүндрэлийг бууруулах" нэртэй төсөл АНЭ-т 3 жилийн хугацаатай 2010.07-2013.05 сар хүртэл төслийн хүрээнд АНЭ төрөх тасагт Тоттори мужаас гадаад харилцааны мэргэжилтэн болон мужийн НЭ-ийн эмч нар ирж сумдын нийт эмч нар болон АНЭ-ийн эмч нарт “Жирэмсэнтэй хавсарсан артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчлөл хүндрэлийг бууруулах” талаар Зуунмод, Батсүмбэр, Жаргалант сумдад сургалт хийсэн.

Шинжилгээ өгөх зөвлөмж

  • Шээсний ерөнхий шинжилгээ өгөх
  • Цусны ерөнхий шинжилгээ өгөх
  • Шээснээс үүсгэгч тодорхойлох

Азийн Лабораторийн онош зүйчдийн холбооны 11-р их хуралд оролцоод ирлээ.

Индонез улсын Жагарта хотноо 2010 оны 10 сарын 21-23 нд болсон Азийн Лабораторийн онош зүйчдийн холбооны 11-р их хуралд Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч Ц.Должинсүрэн эмч хөдөлмөр бүтээлээрээ шалгаран оролцоод ирлээ.
Тус их хуралд 10 орны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд монгол улсаас 5 эмч оролцсон байна.

2010/11/11

Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт

Эрх зүйн үндэс
"Эрүүл мэндийн тухай" Монгол улсын хуулийн 21.4, "Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын" Монгол улсын хуулийн 17.1, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277, 398 тоот тушаал, 2008 оны 1/1734 тоот албан даалгавар, аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 1-р сарын 24 ны 1/34 тоот албан бичиг. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 407/265/159 тоот тушаал. Клиникийн болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн жишиг үнэ.

2010/11/09

Спортын тэмцээн боллоо

2010 оны 11 сарын 6-нд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЗАА-н тасгийн албадуудын дунд шилжин явах цом булаалдах спортын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 5 алба оролцсоноос Статистик Мэдээлэл-Эм зүйн алба нийлбэр дүнгээр тэргүүлж цомын эзнээр тодорлоо.

2010/06/08

Амьдрал бол алтан боломж

Амьдрал бол алтан боломж, үнэ цэнийг нь ойлго.
Амьдрал бол маш сайхан, харж чаддаг бай
Амьдрал бол аз жаргал, мэдэрч сур.
Амьдрал бол мөрөөдөл, биелүүлж сур.
Амьдрал бол дайн, тэмцэж сур.
Амьдрал бол үүрэг, гүйцэтгэж сур.
Амьдрал бол өв хөрөнгө, хамгаалж сур.
Амьдрал бол баяр, баясаж сур.
Амьдрал бол оньсого, тааж сур.
Амьдрал бол амлалт, биелүүлж сур.
Амьдрал бол уйтгар гуниг, дуугүй байж сур.
Амьдрал бол дуу, дуулж сур.
Амьдрал бол тэмцэл, тэвчиж сур.
Амьдрал бол аз, ашиглаж сур.