2012/03/29

Эрүүл хүүхэд аян нээлтээ хийлээ.


Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах арга хэмжээ болж өнгөрлөө.


Халдварт өвчний талаар сургалт зохион байгууллаа.

БГХӨСҮТ-ийн захирал Отгонбаатар, тус төвийн тархвар судлалын албаны дарга Долгорханд, ХӨСҮТ-ийн зоонозын халдварын тасгийн эрхлэгч Батаа нар 2012.03.27-нд Аймгийн НЭ-ийн эмч нарт “Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд” сэдэвт сургалт хийлээ.

2012/03/07

Сүрьеэгийн тасгийн аян удахгүй эхэлнэ.

2012 оны 2-р сард Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг, Тайвань улсын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас Сүрьеэгийн эмч нарыг Сүрьеэ өвчний сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээ, хяналтын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдснаас Аймгийн СТСДХ-ийн зохицуулагч, сүрьеэгийн ерөнхий мэргэжилтэн их эмч О.Оюунтүлхүүр мэргэжил дээшлүүлээд ирлээ.
СТСДХөтөлбөрийн хэрэгжилт 2012 оны 2дугаар сарын байдлаар сүрьеэгийн Оношийн баталгаажилт 80%, эдгэрэлт 100% , эмчилгээний амжилт 100% зорилтоо биелүүлсэн байна.
Дэлхий нийтээр Сүрьеэтэй тэмцэх өдөр/3-р сарын 24/ -ийг “Бид сүрьеэгүй Монголд амьдармаар байна” уриатайгаар угтсан нэг сарын аян эхэлж байна.

Лабораторийн тасаг "Бидний мэргэжил-Бидний бахархал" болзолт аянаа амжилттай зохион байгууллаа.

Лабораторийн тасаг 2012 оны 02 сард байгууллага сурталчилах “Бидний мэргэжил-Бидний бахархал” болзолт аяны хүрээнд бүтэн сарын турш олон бүтээлч ажил зохион байгууллаа. Аяны хүрээнд тасгуудын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн, дартсын тэмцээн явуулж, цэцэрлэгийн хамт олонд үйл ажиллагаагаа сурталчилан АХА тэмцээн явуулж, Лабораторийн тасгийн үүсгэн байгуулагдсан түүхийн альбом хийж, ажилаа танилцуулан өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү аян нь бүтэн жилийн турш үргэлжлэх юм.
АХА тэмцээн, дартсын тэмцээнд Амбулатори тасаг тэргүүн байр эзэллээ. Дартсын тэмцээний 2-р байрт Дотрын тасаг шалгарсан юм.