2013/09/26

Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалт хийлээ.


Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт – өглөөний цай арга хэмжээг өчигдөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулсан билээ. Өглөөний 07:00 – 09:00 цагийн хооронд нийт 2,8-3 км буюу 10 мянган алхмын зайд алхах энэхүү арга хэмжээг энэ жил анх удаа орон даяар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төв аймагт болсон өдөрлөгт оролцсон юм.
Ингээд Төв аймгийн Зуунмод хотын иргэд Эрүүл мэндийн сайдтай хамт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын үүднээс эхлэн нийт 3,5 км алхсан юм. Түүнчлэн цугласан хүн бүрт зохистой хооллолт, архи, тамхины хор уршиг, хөдөлгөөний ач холбогдол, бухимдлаас ангижрах талаарх мэдээллийг багтаасан гарын авлагыг тараасан нь иргэдийн талархлыг хүлээж байсан.
Уг арга хэмжээний дараа Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн газраар орж ажил байдалтай танилцаж, уулзалт хийсэн юм.

2013/09/24

Нарны алхалт хийнэ.

Хүн эрүүл саруул байхын тулд байнгын хөдөлгөөн хийж, дасгал сургуулилтыг тогтмол хийх хэрэгтэйг эмч нар зөвлөдөг.

Тэгвэл 2013 оны 09 сарын 25нд  07.00-09.00 цагийн хооронд Төв аймагт “Нарны алхалт” нэртэй арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа ажээ. Үүнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцох гэнэ.

Хүн дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийснээр зүрх судас, чихрийн шижин, хорт хавдрын өвлөл, таргалалт зэргээс 90 хүртэл хувь урьдчилан сэргийлж чаддаг юм байна.

Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Төв аймагт 2013 оны 09 сарын 16-20-ны хооронд Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах арга хэмжээ зохиогдож Нэгдсэн эмнэлгийн хамт олон амжилттай оролцлоо.

2013/09/10

Мэдээлэл



Мэргэжилийн мэдлэг ур чадвараа үнэлүүлэн 2013 онд  :
Сувилагч мэргэжилээр ахлах зэрэг хамгаалсан
·         Д .Уранчимэг - /Сувилгааны арга зүйч/
·         Д .Нарантуяа -/ Доторын тасгийн ахлах сувилагч/
·         Д .Цэрэндолгор-/УСЗЭмчилгээний тасгийн ахлах сувилагч/
·         Н .Ууганчимэг-/Мэс заслын сувилагч/
·         Д .Сувдаа- /УСЗЭмчилгээний тасгийн  сувилагч/
Эх барих мэргэжилээр ахлах зэрэг хамгаалсан
·         Д .Гэрэлмаа – /Төрөх тасгийн эх баригч/
 Лаборантын ахлах зэрэг хамгаалсан
·         Д .Баттөмөр -/лаборант/
·         Ө .Мандалмаа – /лаборант/   
  нартаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье!


АНЭмнэлгийн  Сувилгааны алба

Монголын сувилагчдын III чуулган боллоо



Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын сувилагчдын III чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдал” сэдвийн хүрээнд Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулагдлаа.

Аймаг, Нийслэлийн ЭМБ-уудын сувилагчдын зөвлөлдөх уулзалт болов

“Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”, 2013 оны Олон улсын Сувилагчдын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээг дүгнэх зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 28-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын зааланд боллоо.

Төв аймгийн Нэгдсэн Эмнэлэг өнөөдөр Бүтээмжийн хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр сонины эрхлэгч Бүрэнжаргал, аймгийн Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Нямсүрэн, мэргэжилтэн Бүжмаа, Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Отгонхуяг, Ж.Батчимэг, Отгонбаатар нар оролцож, баяр хүргэж үг хэллээ.
Тус байгууллагын бүтээмжийн зөвлөл нь 20 гишүүнтэй бөгөөд хүн  тус бүр 5-Сн баг, кайзен сайн саналын баг, эрсдлийн үнэлгээний баг, бүтээмж  чанарын дугуйлангийн багуудад хуваагдан ажиллаж байна.
Бүтээмжийн зөвлөл нь үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.