Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг нь 1957 оны 07 сараас 1
их эмч, 2 эх баригч, 3 сувилагчтай 4 ортой бие даасан тасаг болж ажиллаж
эхэлжээ.Одоо тус тасаг нь 25 ортой, эх барих эмэгтэйчүүдийн эмч-4, нярайн
эмч-1, эх баригч-4, нярайн сувилагч-4, ахлах сувилагч, туслах сувилагч-2,
үйлчлэгч-4, угаагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр эх барих болон эмэгтэйчүүдийн
эмгэгийн үеийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.Жилд дунджаар 1000
эх нярайд эх барихуйн тусламж үйлчилгээг багаар үзүүлж байна.