2016/02/05

Эмч зөвлөж байна. Чих хамар хоолойн эмч Амгаланбаяр.

Дунд чихний үрэвсэл
Чихний хэнгэрэг болон дотоод чихний хооронд үүссэн үрэвслийг дунд чихний үрэвсэл гэнэ. Бусад бүх үрэвслүүдийн адил дунд чихний үрэвсэл ч гэсэн цочмог болон архаг (бүрэн эдгэрэхгүйгээр дахьдаг хэлбэр) гэж 2 ангилагддаг

Цочмог дунд чихний үрэвсэл
Энэ нь хүүхэд ба дунд насныханд их тохиолддог бөгөөд нас ахих тусам өвчлөх эрсдэл нь багасдаг байна. Дунд чихний үрэвсэл нь чих болон хоолойн  хооронд байрладаг eustachia гуурсын замаар үүсдэг. Уг гуурсын , хамрыг дунд чихтэй холбосон хэсэг нь хүүхдэд том хүмүүсийг бодвол арай өргөн бөгөөд богино байдаг байна. Тийм учраас хоолой болон хамар  үрэвссэж чихрүү амархан дамжихад хүрдэг ажээ. Цочмог чихний үрэвслийн эхэн үед чих өвдөх болон сонсгол бага зэрэг муудах шинж тэмдгүүд илэрнэ. . Уг үрэвслийн үүсгэгчээс нь хамааран үүний хажуугаар халуурах, толгой өвдөх, толгой эргэх гэх зэрэг шинж тэмдгүүд хавсарч болно.Уг үрэвсэл нь тохиромжтой эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрэх боломжтой. Харин тоохгүй удаан хугацаагаар явбал улмаар хүндэрч идээт үрэвсэл болж болзошгүй байдаг байна.

Архагшисан дунд чихний үрэвсэл


Архагшисан дунд чихний үрэвслийг ямар нэг хяналтгүй орхиход өвчлөл буурах мэт болох үе гарах боловч хэзээ ч бүрэн эдгэрдэггүй бөгөөд удах тусам улам мууддаг байна. Энэ үрэвсэл нь ихэвчлэн цочмог үрэвслийн үед чихний хэнгэрэг цоорсноос болж үүссэн нэгэн хүндрэл юм.Өвчлөлийн шалтгаан нь ихэвчлэн хангалтгүй эсвэл дутуу антибиотик эмчилгээ юм. Та бүхний мэддэгчилэн бага тунгийн антибиотик эмчилгээ нь бактерийг илүү тэсвэртэй болгодог (өөрөөр хэлбэл антибиотик бактеруудын эсрэг үйлчилэхээ больдог).Хамгийн чухал буюу өвчтөнг эмчид үзүүлэхэд хүргэдэг шинж тэмдэг нь чихнээс идээ  гоожих явдал юм. Хэмжээ нь их бага янз бүр байж болно. Сонсгол их хэмжээгээр мууддаг ба чих шуугих зэрэг хүндрэлүүд элбэг.Бүрэн эмчилгээ – энэ нь дунд чихний үрэвсэлт идээг эмчлэн мэс заслын аргаар хэнгэрэг нөхөх  юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.