2017/06/20

Зүрхний ишеми өвчин. Эмч Б.Дэлгэрцогт

Зүрхний ишеми  гэдэг нь Зvрхний өөрийг нь тэжээгч судас нарийссанаас, зvрхний цусан хангамж дутагдах  өвчин юм.

Аливаа эрхтний цусан хангамж багассанаас тухайн эрхтний vйл ажиллагаа буурдаг. Өөрөөр хэлбэл, зvрхний цусан хангамж дутагдахад, зvрхний гол vйл ажиллагаа болох- цусыг амин чухал эрхтнvvдэд тараах vйл ажиллагаа доголдоно.

·         Дээрхи өвчний шалтгаан нь 90-97%-ийн тохиолдолд зvрхний титмэн судасны хатуурал байдаг.  Цусан дахь холестериний хэмжээ ихсэх, өөрөөр хэлбэл, амьтны гаралтай өөх, тос илvvтэй хэрэглэх нь судас хатуурхад хүргэнэ.
·         Цусны даралт ихдэх,
·         Тамхи татах- Архаг тамхичдын титэм судасны мэдрэлийн зохицуулга алдагдсанаар судас рефлексийн замаар гэнэт хүчтэй агшсанаар өвчин үүснэ.
·         Титэм судас бүлэн буюу эмболоор бөглөрч титэм судасны урсгал тодорхой хэмжээгээр хаагдсанаас ,
·         Хөдөлгөөн багасах, таргалах, чихрийн шижингээр өвдөх,
·         Титэм судасны өөрчлөлтгүй боловч сэтгэл санааны хямарлаас болж судас хүчтэй спазм болсоноос, байнгын стресстэй орчинд ажиллах, удамшлын зарим нэг хандлага нөлөөлөх жишээтэй
.Хvнд дээрхи халгаат хvчин зvйлээс 3-4 нь байвал, зvрхний цус дутмагших өвчнөөр өвдөх магадлал 2-3 дахин өсдөг байна.
Дээрхи өвчнөөр өвдөхөд ямар зовиур илрэх вэ? гэвэл, зvрх орчмоор өвдөх, өвдөлт нь өөрийн гэсэн онцлогтой, тухайлбал, өвчvvний араар хорсч, базалж буй мэт болох, энэ нь ажлын ачаалал, сэтгэл санааны тавгvй байдлаас хамаарах хандлагатай байна.

 Өвчтөн өвдөлтийн талбайг гарын хуруугаар биш харин гарынхаа алгаараа дарж заадаг. Өвдөлт нь зүүн гарын гадна тал, чигчий хуруу руу дамждаг байна. Өвөрмөц тохиолдолд өвдөлт зүүн эрүү рүү дамждаг. Мөн өвдөлт тархахдаа зүүн гар руу  , шүдний өвдөлт маягаар, цээжний урд хэсэг бүхэлдээ тархаж, ходоод орчимд өвдөнө.
 Өвдөлтийн шинж чанар :Өвдөлт дарж, базаж, нухаж, хорсож байгаа мэт илэрнэ. Зарим тохиолдолд хүчтэй өвдөлт илрэхгүй цээжин дээр зөөлөн дараад байгаа мэт болох , цээж хүндрээд байгаа мэт, хоолой руу бачуураад байгаа мэт илэрнэ. Зүрхний судасны дутагдлаас үүссэн өвдөлтийн үед өвчтөний хөдөлгөөнд шууд нөлөөлөн өвчтөн нам гүм болж өөрийн биеийг чагнасан байдалтай , нүдэнд нь айдас төрж царай цонхийх жишээтэй .

Зүрхний ишемийн  өвдөлт 2-3 минутаас 15-20 минут хүртэл үргэлжилнэ. Гэнэт өвдөх нь/ приступ/ нэг минут ч хүрэхгүй байх нь элбэг. Хэрэв өвдөлт 20-30 минут түүнээс урт хугацаагаар үргэлжлээд- дахин давтан өвдөөд байх нь ихэсвэл зүрхний булчингийн үхжилийг илтгэнэ.
Энэ өвчний  үед биеийн ачааллыг тэсвэрлэх чадвар цаг уураас хамаардаг. Хүйтэн салхитай өдөр зүрхний судасны дутагдалтай хүмүүст өвдөлт их илэрдэг байна. Учир нь: титэм судасны атеросклерозтой хүмүүс хүйтний улмаас / хүйтний стресс/ судасны агчил болсонтой холбоотой.  Өглөөгүүр явах үед хэцүү байх, хааяа зогсож амрах зэрэг шинж их илэрдэг байна Энэ нь өглөөд парасимпатик мэдрэлийн тонус ихэссэнээр титэм судас агчил болсоноор тайлбарлагдана.

Өвдөхгvй байхын тулд:  Хvн бvр амьдралынхаа хэв маягийг зөв зохион байгуулах, өөртөө таарсан ачаалал бvхий ажлыг хийх, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, амьтны гаралтай өөх, тос /ялангуяа хонины мах/, чихэрлэг зvйл бага хэрэглэх, тамхи татахгvй байх, хэрэв татдаг бол цаг алдалгvй гарах, сэтгэл санааны дарамтаас биеэ зайлуулж чаддаг байх, спортын ямар нэг төрлөөр нас, биений онцлогт тохируулан хичээллэх, эслэг ихтэй жимс, хүнсний ногоо, шош, үрт ургамал, бор гурил, арвайн гурил, хөц будаа түлхүү хэрэглэж, цусан дахь холестролоо бууруулж хянах , хэрэв цусны даралт болон чихрийн шижин өвчнөөр өвчилсөн бол эмчийн хяналтанд байнга эмчлvvлэх хэрэгтэй. Хэрэв, зvрхний цус дутмагших өвчнөөр нэгэнт өвчилсөн нь тогтоогдвол, дотор, зvрх судасны эмчид хандан,  тууштай эмчлүүлэх, өвчин хүндрэхээс сэргийлэх хэрэгтэй.
Сүүлийн үед  титэм судсны нарийсал 70%-аис дээш болсон үед  судасны урсгал сайжруулах зорилгоор стент тавьдаг болсон. Зүрхний артерийн судасны стент гэдэг нь зүрхний артерийг судасыг дотроос нь тэлдэг жижиг метал гуурс юм. Энэ нь артерийн судас дахин хаагдах, бөглөрөхөөс  сэргийлдэг.





Зөвлөмж бичсэн :  Зүрх судасны эмч  Б.Дэлгэрцогт

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.