ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ







              
АЙМАГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА ОЮУНЦЭЦЭГ
                   
Төв аймаг нь Монгол Улсын төвд оршдог. 78,8 мянган ам дөрвөлжин км нутагтай. Нийт хүн ам 88460. Нутаг дэвсгэр нь засаг захиргааны 27 сум 97 багтай. Аймгийн төв нь Зуунмод сум 15057 хүн амтай юм. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1923 онд Лүн сумын "Өвөр долоод" гэдэг газар бага эмчийн салбар нэртэйгээр байгуулагдаж улмаар 1942 онд Зөвлөлтийн эмч нар ажилласнаар эх суурь нь тавигдаж 10 ортой эмнэлэг байгуулагдсан

Үйл ажиллагаа

Одоо тус Нэгдсэн эмнэлэг нь 11 тасаг нэгж, 6 албатай 292 ажиллагсадтайгаас их эмч 71, эмнэлгийн дунд мэргэжилтэн 112, үйлчилгээний болон бусад 109 ажиллагсадтайгаар 27 сум нэгжид үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус Нэгдсэн эмнэлэг нь: Дотор 33, мэс засал 18, уламжлалт сэргээн засах эмчилгээ 10, төрөх 15, хүүхэд 20, арьс харшил 6, сүрьеэ 10, мэдрэл 18, халдварт 10, сэхээн 4, онош тодруулах 1 бүгд 145 ортой хэвтүүлэн эмчлүүлдэг 9 тасагт жилд 4839-5100 хүн эмчилж, 40289 ор хоног ашигладаг. Үзлэгийн 13 кабинет ажилладаг бөгөөд жилд дундажаар амбулаториор 98008 хүн үзэж, 479 эхийг эмнэлэгт төрүүлж байна. Тус Нэгдсэн эмнэлгийн хэмжээгээр жилдээ дундажаар алсын болон сумдын дуудлагад 336 удаа, төвийн түргэн тусламжийн дуудлагад 6162 удаа явж нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг.

2002 оноос сувилгааны болон үйлчилгээний албадууд байгуулагдан ажиллаж байна.

Бидний бахархал

Манай хамт олон Монгол улсын Засгийн газрын 2000 оны 76-р тогтоолоор Монгол улсын хүний гавъяат эмч Пүндэгийн Бумбагын нэрэмжит эмнэлэг болсон. Бидний дотроос Монгол улсын хүний гавъяат эмч П.Бумбага, Ш.Дуламжав, Д.Сэмхээ, Б.Алтангэрэл, Г.Түмэннаст нар төрөн гарсан бөгөөд одоо манай эмнэлэгт Монгол улсын хүний гавъяат эмч 1, клиникийн профессор 8, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 31, анагаах ухааны магистр 2, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 56, аймаг, сум, байгууллагын аваргууд 83, аймгийн ИТХ-ийн Хүндэт өргөмжлөлтэй эмч 2 ажиллаж байна.

Гадаад харилцаагаа өргөжүүлэн Япон улсын Тоттори мужид 5 эмч, 1 эх баригч, Солонгос улсад 2 эмч, Швед улсад 1, БНХУ-ын Шанхайд 1, ӨМӨЗОрон болон ХБНГУ-д эрүүл мэндийн удирдлагаар 4 мэргэжилтэн, сувилахуйн удирдлагаар 1 мэргэжилтэн, уламжлалт эмчилгээ бариа заслын сургалтанд 8 сувилагч суралцуулсан, мөн БНСУ-ын Катологийн их сургууль болон "Боловсролын сан" "Авралын арми", Германы "Хил хязгааргүй нийгэмлэг"-ээс нүүр ам, судлалын чиглэлээр, Түндэмүн болон Инчон дүүргийн эрүүл мэндийн төв эмнэлгүүдтэй харилцаа хамтын үйл ажиллагаа тогтоож, санамж бичигт гарын үсэг зуран, байгууллагаа хөгжүүлэх, харилцан туршлага судлах, эмч мэргэжилтнээ солилцох, багаж тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.


Манай хамт олон 2009 оноос цахим үйлчилгээг үе шаттай нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.2018-оны 9 сард Цахим E-health порграмм нэвтрүүлэн ажиллаж байна