2015/11/26

Томуу, ханиаднаас сэргийлэх зөвлөмж

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвар хяналтын багаас ханиаднаас сэргийлэх зөвлөмж гаргав. Энд дарж харна уу

2015/11/25

Уламжлалтын тасаг 10 сард

“Шинэчлэгдсэн эмнэлэг – Шинэлэг үйлчилгээ”  бүтээн байгуулалтын аяны хүрээнд уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн эмчлүүлэгч өндөр настан Жамцын гэр бүлээс 450,000 төгрөгний үнэтэй үйл ажиллагааны ор 1ш, үйлчлүүлэгч Түвшинжаргал, Баярсайхан, Дуламсүрэн, Баттөр, Хонгорзул нараас  10ш сандал /90,000/, тасгийн эмч Буджаргалаас 80,000 төгрөгийн үнэтэй пульсоксиметр хандивлалаа



2015/11/17

Нэгдсэн эмнэлгийн 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ.

Нэгдсэн эмнэлгийн 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг энд дарж харна уу

2015/11/13

Амбулатори тасгийн чанарын багийн танилцуулга

Хийх ажил:
·         Чанарын багийн төлөвлөгөө гаргаж батлуулах
·         Чанарын багийн хурал хийж ажлуудаа хэлэлцэж, хяналт хийх ажлуудаа хуваарилан үйл ажиллагааг нь тогтмолжуулах

·         Чанарын багийн самбар ажиллуулах

2015/11/09

Шинэчлэгдэсэн эмнэлэг шинэлэг үйлчилгээ аяны хүрээнд

  •    Эмнэлгийн мэргэжилтний хандлага ёс зүй
  •     Сувилахуйн шинчлэх ухааны өнөөгийн байдал
  •     Яаралтай тусламж, эрэмбэлэн ангилалт
  •     Сувилахуйн шинжлэх ухаанд тулгамдаж буй асуудал зэргээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Чанарын албаны мэдээлэл

      I.        Чанарын албаны хурал 2015.10.12 –нд 8 хүний бүрэлдэхүүнтэй эхлэв.Хэлэлсэн асуудал: 1. Чанарын албаны шинэчлэгдсэн бүтцэд өөрчлөлт орсон. Үүнд: Чанарын албаны дарга Р.Дулмаа Чанарын албаны бүтцийг танилцуулав. НЭ-ийн даргын 20415,10,07-ны өдрийн тушаал гарч Чанарын албаны бүтцэнд өөрчлөлт орсон. Үүнд: Чанарын албаны дарга Р.Дулмаа, Лабораторийн эмч  Н.Ганцэцэг Чанарын менежерийг хавсран, Сүрьеэгийн ерөнхий мэргэжилтэн эмч О.Оюунтүлхүүр    Чанарын лавлагаа мэдээллийн ажилтанг тус тус хавсран хийхээр томилогдсон.2.  Ажил үүргийн хуваарийг  чанарын менежер Н.Ганцэцэг танилцуулав .3. Магадлангийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцэв. Тасаг нэгжүүдээр өөрсдийн чиглэлээр явж магалангийн бэлтгэл ажлыг   эрчимжүүлэх.

    II.        2015.10 сарын үйлчлүүлэгсдийн  сэтгэл ханамжийн судалгааны дүн. Энэ судалгааг Амбулатори, Мэдрэл,  СЭЭ/ХАЯТ, Хүүхэд,Төрөх тасгийн 100 үйлчлүүлэгчээс авсан. Ерөнхий сэтгэл ханамж 54%. Талархал-31хүн 62 талархал авсан. Санал хүсэлт- 6 төрлийн 22  санал хүсэлт ирсэн.
   III.        11сарын 05 нд “Чанарын өдөрлөгийг” сувилахуйн албатай хамтран уян зүү тавих, шээлгүүр тавих гардан үйлдлээр үзүүлэх сургуулилтийг НЭ-ийн  сувилагч нарын дунд амжилттай зохион явуулав.
  IV.         Чанарын албанд ирсэн нийт 3 гомдол саналыг цаг тухайд нь шийдвэрлэж, хариуг өгсөн байна.


Чанарын албанаас мэдээллэв.


2015/11/06

Нэгдсэн эмнэлгийн төвсийн гүйцэтгэлийн мэдээ 9 сар

Нэгдсэн эмнэлгийн төвсийн гүйцэтгэлийн мэдээ 9 сар. Энд дарж танилцана уу