2018/11/03

Долоо. Ижил мэргэжилтний үзлэг

Долоо. Ижил мэргэжилтний үзлэг
Чанарын алба болон сувилахуйн  албанаас эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд ижил мэргэжилтний үзлэг, явцын хяналтыг тогтмол хийж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Эмч нар ижил мэргэжилтний үзлэгийг:
  1. Амбулаторийн картанд ижил мэргэжилтний үнэлгээ
  2. Эмнэлэг хяналтын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст өвчтөн илгээх эпикризийн бичилт
  3. Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгоо хийх ижил мэргэжилтний үнэлгээ
  4. Өвчний түүхэнд ижил мэргэжилтний үнэлгээ
  5. Яаралтай тусламж үйлчилгээг үнэлэх хяналтын хуудас
  6. Түргэн тусламжийн дуудлагыг үнэлэх хяналтын хуудас
зэрэг  6 чиглэлээр  анхан шатны маягт хөтлөлтөнд ижил мэргэжилтний үнэлгээг нэгдсэн эмнэлгийн хэмжээнд эмнэлгийн тусламж үзүүлж буй
52  эмч мэргэжилтэн 140 анхан шатны маягтанд хийсэн байна. Үнэлгээг  39 үзүүлэлтээр үнэлэхэд 30 асуулт 76,9% бүрэн, 9 буюу 23,1% дутуу бүрэн бус үнэлэгдсэн нь өмнөх улирлаас хангалтгүй үнэлгээ 4,3%-р буурч, хангалттай үнэлгээ 4,6%-р ахисан ахиц гарсан байна. Эмч нарын ижил мэргэжилтний үнэлгээ хийх шинээр 2 чиглэлийн “Эмнэлэг хяналтын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст өвчтөн илгээх эпикризийн бичилт”“Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгоо хийх ижил мэргэжилтний үнэлгээ”гэсэн  үнэлгээний хуудсыг боловсруулж үнэлгээ хийх чиглэл хүрээг нэмэгдүүлсэн.
Сувилагч тусгай мэргэжилтнүүд нь Эрүүл мэндийн сайдын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 274 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу өвчний түүхэнд ижил мэргэжилтний  үнэлгээ хийх маягтаар ижил мэргэжилтний үзлэг хийж хэвшээд байна.
Ø  Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, сувилгааны тэмдэглэл хөтлөх-112 сувилагч мэргэжилтэн-85
Ø  Эмчлүүлэгчийн эмчилгээний хуудас 450 дугаар тушаалаар-85 сувилагч мэргэжилтэн-104
Ø  Өвчтөний амин үзүүлэлтийг хянах хуудас-86 сувилагч мэргэжилтэн-125 тус тус үнэлгээ хийснээс  анхан шатны маягт хөтлөлт-95 %-тай хэрэгжиж байна.
Эрүүл мэндийн сайдын 1а/3366 тоот албан даалгавар, цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн даргын 2018.09.25-ны өдрийн а/45 тоот тушаал гарган E.Health программыг нэвтрүүлж эхэлснээр:     
Ø  эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас
Ø  Эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх худас
Ø   Сувилгааны тэмдэглэл
Ø  Өвдөлтийг хянах хуудас
Ø  Шингэний баланс хөтлөх хуудас -151 удаа хийж, дүгнэлт хэлэлцүүлгийг 20 удаа хийн ажилласан. . Сувилагчийн цагийг хэмнэн, эмчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх  цагийг нэмэгдүүлж байна.
ЭМСайдын А/15 Сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг, Аймгийн Засаг даргын А/475 захирамж Сувилагч хөтөлбөр” зэргийн хэрэгжилтийг ханган АНЭ-ийн ахлах сувилагч нар-СЭМТөв-ийн ахлах сувилагч нартай солилцуулан, хөтөлбөр, удирдамжийн дагуу үйл ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 09-нөөс Алтанбулаг, Аргалант, Архуст, Батсүмбэр, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Баянцогт, Баян-Өнжүүл, Борнуур, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдад, дотор, хүүхэд, мэс засал, мэдрэл, төрөх, сүрьеэ, халдварт, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгуудаас нийт 26 сувилагч, ахлах сувилагч нар хамрагдан, аймгийн ЭМСалбарын хоёрдогч шатлалын эмнэлгийн  нарийн мэргэжлийн ахлах сувилагч нар дээрх 13 сумдын эрүүл мэндийн төв буюу анхан шатны нэгж дээр ажиллан мэргэжил арга зүйгээр ханган хамтран ажиллаж, харилцан туршлага судалсан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч нарыг сумдын эрүүл мэндийн төвүүд байрлуулан,  ажиллах нөхцөл бололцоог маш сайн бүрдүүлж, багаараа ажиллалаа.
Ø  Ижил мэргэжилтний үзлэг
Ø  Сувилахуйн тусламж, үйлчилгээний гардан үйлдлийн стандартын мөрдөлт
Ø  Сувилгааны түүх хөтлөлт –SOPA-үнэлгээ
Ø  Эмнэлгээс шалтгаалах халдвараас урьдчилан сэргийлэх
Ø  Сувилахуйн судалгаа
Ø  Сувилагчдын хувцаслалт, харилцаа хандлага , ёс зүйн хэм хэмжээ,
Ø  Сэтгэлд нийцсэн 8  үйлчилгээ
Ø  Өртөлтийн дараах сэргийлэлт
Ø  Алдааны сан бүртгэх мэдээлэх, алдаа зөрчлийг арилгах, давтан гарахаа урьдчилан сэргийлэх
Ø  Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээний хэрэгжилт зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулан сумдын сувилагчдыг чадавхижуулах харилцан туршлага солилцож ажиллалаа.

0 сэтгэгдэл:

Post a comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.