2013/05/21

Олон улсын сувилагч нарын өдрийн цэнгүүн боллоо.

Олон улсын сувилагч нарын өдрийн цэнгүүн 2013 оны 05 сарын 10нд Улаанбаатар хотод Чингис зочид буудалд амжилттай болж өнгөрлөө.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан алсын зайн сургалтууд

Хүүхдийг эрэмбэлэн ангилах тусламж үйлчилгээ/1-р хэсэг/
 Хүүхдийг эрэмбэлэн ангилах тусламж үйлчилгээ/2-р хэсэг ppt/
 Хүүхдийг эрэмбэлэн ангилах тусламж үйлчилгээ/2-р хэсэг/
Амилуулах суурь тусламж хичээл
Харшил

АНЭ-ийн Сувилахуйн албанаас “Сувилагчийн нэг өдөр”-ийг зохион явууллаа

Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор зохион байгуулсан “Сувилагчийн нэг өдөр”аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Аймгийн иргэний мэдээллийн танхим болон АНЭ-ийн Амбулатори тасагт 2013 оны 05 сарын 07-ны өдөр 11-15 цагийн хооронд зохион байгуулсан. Өдөрлөгийн үйл ажиллагаанд  нийт 36 сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцсон байна.Өдөрлөгийн хүрээнд ирж үйлчлүүлсэн иргэдийн артерийн даралт,пульс,цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ болон захын цусан дахь сахар,холестриний хэмжээг тодорхойлж өгөв. Мөн биеийн жингийн индекс тодорхойлж зөвлөгөө өгсөн. Өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 281 хүнд зөвлөгөө өгч, 16 нэр төрлийн  гарын авлага тарааж “Тамхи ба эрүүл мэнд”, ”Умайн хүзүү ба хөхний хавдраас сэргийлье”, “Цэцэгс өвдөх учиргүй”, ”Амьдрах сайхан”, ”Сүүн хэлхээ”, ”Зөв хооллолт”, ”Чихрийн шижингээс сэргийлье”, ”Биеийн жингээ барих” гэсэн сэдвүүдээр Иргэний мэдээллийн танхим болон Амбулатори тасгийн телевизээр сурталчилгаа явуулсан.

2013/05/16

Онол практикийн бага хурал


         
АНЭмнэлгээс ОПБХуралд тавих сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн илтгэл

ОУСӨдөрт зориулсан ажил мэргэжлийн уралдаан


Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулагдлаа
Ажил мэргэжлийн уралдаанд:

Ø  АНЭ-ээс 12 сувилагч, тусгай мэргэжилтэн
Ø  Хөдөө орон нутгаас 12 сувилагч мэргэжилтэн  нийт 24 сувилагч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Ажил мэргэжлийн уралдаан  онол дадлага гэсэн 2 хэлбэрээр явагдлаа.
Онолын шалгалт 100 тест

Спортын 3 төрөлт тэмцээн болов


Спортын 3-н  төрөлт  тэмцээн
Гар бөмбөгийн тэмцээнд:
1-р байр Б.Ганхүү ахлагчтай-Хүүхэд, Мэдрэлийн баг
2-р байр Ж.Энхсайхан ахлагчтай-Захиргаа аж ахуйн баг
3-р байр Н.Ууганчимэг ахлагчтай-Мэс заслын баг

2013/05/08

Сувилахуйн алдартангуудаа тодрууллаа.

2013 оны 05 сарын 03-нд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас жил бүр сувилагч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг "Сувилахуйн алдартан-2013" хүндэтгэлийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө. Нийт 11 сувилагчийг алдаршууллаа.


2013/05/01

Эмийн танилцуулах сургалт боллоо.

2013 оны 05 сарын 01нд Нэгдсэн эмнэлгийн эмч нарт Denk pharm компанийн эм зүйч Болормаа  шинээр орж ирж буй чанартай эмийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд Нэгдсэн эмнэлэг, өрхийн нийт 30 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.












БНСУ-ын "Авралын Арми"-ийн төлөөлөгчид Төв аймагт ажиллав.

2013 оны 04 дүгээр сарын 30-нд БНСУ-ын “Авралын Арми”-ийн төлөөлөгчид Төв аймагт зочиллоо. Улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зүрхний хүнд хэлбэрийн эмгэг, согогтой 30 орчим хүүхдүүдэд үзлэг хийж, ЭХО-д харсан юм. Эдгээр хүүхдүүдээс сонгож БНСУ-д хагалгаанд оруулах билээ. БНСУ-ын “Авралын Арми”-тай манай эмнэлэг 2008 оноос эхлэн амжилттай хамтран ажиллаж байна. Энэ байгууллагаас зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдийг үзэж, БНСУ-д хагалгаанд оруулах үйл ажиллагааг явуулж байна. Энэ жил 6 дахь удаагаа энэ арга хэмжээ амжилттай явагдаж байна. 2008-2012 онд 5 жил дараалан нийт 30 гаруй хүүхдийг үзэж, БНСУ-руу авч яван, хагалгааг хийн, эмчилгээнд хамруулснаас бүгд хагалгаагаа амжилттай хийлгэж бүгд энх тунх өсөж торниж байна.