уламжлалт

Тасгийн алсын хараа: Уламжлалт болон Сэргээн засах эмчилгээний нарийн мэргэжлийн  тусламж үйлчилгээг үзүүлэгч шилдэг тасаг байна.
Эрхэм зорилго:Хамт олноо дэмжиж үйлчлүүлэгчээ хүндэлсэн нотолгоонд тулгуурласан  нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай  үзүүлэхэд оршино.
Уриа:“Эрүүл чанартай амьдарцгаая”

Түүхэн замнал: “Монгол эмнэлэг” –ийг 1990 онд үүсгэн байгуулж анхны Зөвлөх эмчээр Жамсран, Базарсүрэн нар,  эмийн эмчээр Улаангуа,  зүүний эмчээр Ж.Сэрээтэр, зүүний сувилагчаар Р.Буяннэмэх мэргэжлийн бариачаар Ж.Шинэхүү удмын бариачаар Гантулга, био тогтой бариачаар Д. Батсайхан, кассаар М.Доржпагам, нярваар Должинсурэн үйлчлэгчээр Ш.Алтантуяа нар  ажиллаж   байсан түүхтэй.1994 Их эмч Сэрээтэр, их эмч Энхтуяа нар Уламжлалтын кабинет нээж ажиллуулсан. 1996 онд Уламжлалтын 15 ортой тасаг болон өрөгжиж байгуулагдсан.2010 онд Уламжлалт Сэргээн Засах эмчилгээний 16 ортой тасаг болон өрөгжиж тасгийн эрхлэгчээр их эмч Б.Буджаргал,тасгийн эмчээр  их эмч Б.Уранцэцэг,амбулаторийн эмчээр их эмч Э.Ганбүргэд , ахлах сувилагчаар Д.Цэрэндолгор,  ээлжийн  сувилагчаар Н.Сүхбаяр, Д.Сувдаа, Ц.Одонтуяа, Э.Шүрэнбат, Ганжаргал нар,  физик эмчилгээний сувилагчаар Д.Норовжав, амбулаторийн барианы сувилагчаар А.Бадамдолгор, биеийн тамир эмчилгээний сувилагчаар Р.Баярмаа,   үйлчлэгчээр Ч.Уранчимэг, Н.Бямбацэцэг нар  нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй гар нийлсэн эвсэг хамт олон үр бүтээлтэй ажиллаж байна.

Бидний бахархал:Манай хамт олны дундаас  УАУ-ны тэргүүлэх зэргийн эмч-2, тэргүүлэх зэргийн сувилагч -1. ахлах зэргийн эмч-1, ахлах зэргийн сувилагч-2, Алтан гадас одонт-1, ЭХТА-12, ЭМЯ-ны Жуух бичигтэй-15, спортын мастер-1, аймгийн аварга-8, сумын аварга-10, байгуулагын аварга-12 төрж гарсан амжилттай байна.Урлаг спортоор байгууллага болон тасаг хамт олноо манлайлан тэргүүлдэг их эмч Б.Энхтуяа, Г.Энхжаргал, , Г.Бадамсүрэн, Э Ганбүргэд,  сувилагч Ж.Шинэхүү, Д.Сувдаа, Д.Цэрэндолгор нараараа бид нар бахархаж явдаг.Манай хамт олон байгуулагын шилдэг хамт олноор 2 удаа шалгарч цомын эзэн болж байсан.