Мэдрэлийн тасгийн танилцуулга

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасаг нь 1970 онд анх 5 ортойгоор дотрын тасагт Г.Лхам Должинсүрэн эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1987 оноос 20 ортойгоор “ мэдрэл сэтгэц гэм судлалын “ тусламжийг бие даан үзүүлэх болсон. Тус тасгаас Анагаах ухааны доктор, профессор 1, тэргүүлэх зэргийн эмч 2, ахлах зэргийн эмч 2, “ Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан “ 5, “ Алтан гадас “ одонт эмч 2, “Эрүүл мэндийн яамны жуух бичиг “ 7, Залуучуудын холбооны алтан медалиар 3 хүн тус тус төрөн гарсан юм.
Манай тасгийн хамт олон төв аймгийн нийт ард иргэдэд:
1. Зөвлөх эмч 1
2. Ординатор эмч 1
3. Менежер сувилагч 1
4. Өдрийн сувилагч 1
5. Ээлжийн сувилагч 4
үйлчлэгч 2 гэсэн орон тоотой 18 ортойгоор “ мэдрэл- сэтгэц гэм судлалын тусламжийг үзүүлж байна. Г.Лхам, Должинсүрэн, Ц.Халтар, Н.Гансүх, Ж.Даваасүрэн, Ж.Бямбажав, А.Гэрлээ, Г.Мөнхбат, Ц.Мөнхзул, Б.Оюунчимэг зэрэг үе үеийн олон сайхан эмч нар ажиллаж байна.