2013/11/28

Нэгдсэн эмнэлэгт НЭМэндийн чиглэлээр зохион байгуулагдсан ажил үйлчилгээ /2013 он /

Íèéãìèéí ýð¿¿ë ìýíäèéí ñàëáàð çºâëºëèéã ÍÝ-í äàðãûí 2013 îíû 01-ð ñàðûí 22-íû  06 òîîò òóøààëààð òîìèëîí àæèëëàæ  ýð¿¿ë ìýíäèéí ñàëáàðò õýðýãæèæ  áóé õºòºëáºð òºñëèéã õýðýãæèëòèéã õàíãàõ ÷èãëýëýýð òîäîðõîé àæëóóäûã çîõèîí áàéãóóëàí  àæèëëàæ áàéíà.  ÌÓ-ûí ÇÃ-ûí òîãòîîëîîð áàòëàãäñàí ¿íäýñíèé õºòºëáºð 9, ñòðàòåãè 12, áîäëîãî 6,  õÿíàëòàíä àâ÷,     áèåëýëòèéã òîîöîí àæèëëàæ õýðýãæèëò 82  % òàé áàéíà.

Эхийн амь аварлаа.

2013 оны 11 сарын 27-ны шөнийн  21-00 цагт Нэгдсэн Эмнэлэгийн 103-т Лүн сумын төвөөс 50 гаруй км-т амьдарч байсан 27 настай , 7 сартай жирэмсэн эх “Умайн урагдал” гэсэн оношоор яаралтай дуудлага ирсэн байна.Эхийн амь нас дэнсэлсэн энэхүү дуудлагыг 103-н бага эмч Ж.Уранчимэг  хүлээн авч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Дашзэгвэ нар  нөөц боломжоо оновчтой ашиглаж,  алсын дуудлагын багийг шуурхай зохион байгуулж, явуулсан байна.
Доорхи нэр бүхий алсын дуудлагын хамт олон  нь авхаалж самбаа,  хурд, хүч, оюун ухаанаа дайчлан эмнэлгийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлж, хором, хормоор хэмжигдэж байсан эхийн амь насыг авран хамгаалж чадсанд нийт хамт олныхоо нэрийн өмнөөс чин  сэтгэлийн халуун талархал илэрхийлье.Үүнд:
1.Эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Цэрэндолгор,
2.Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Жамбалсүрэн ,
3.Мэдээгүйжүүлэгч эмч Д.Нансалмаа,
4.Хагалгааны сувилагч Болдсүх,
5.Мэдээгүйжүүлэгч сувилагч  Ш .Дуламсүрэн,
6.Жолооч Ц.Рэнцэндорж .
Мөн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Х.Цэрэнлхам оновчтой, зөв ,шуурхай зөвөлгөөг цаг алдалгүй өгч ажилласан нь үнэхээр бахархууштай.
Нэгдсэн эмнэлгийн захиргаа, Чанарын алба.

2013/11/27

“Хог хаягдлын менежмент”-ыг хэн сайн мэдэх вэ? Сэдэвт “АХА” тэмцээн сувилагч нарын дунд амжилттай болж өндөрлөлөө.

2013 оны 11 сарын 26нд 15 цагт Нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “ЭРДЛЭЭС СЭРГИЙЛЖ, ЭРЧИМТЭЙ АЖИЛЛАЯ” уриатай “ЭРСДЛИЙН БАГ”-аас зохион байгуулж буй “Хог хаягдлын менежмент”-ыг хэн сайн мэдэх вэ? Сэдэвт “АХА” тэмцээнд идэвхитэй оролцож, тэргүүн байруудад шалгарсан Сэхээний тасгийн сувилагч Бат-Эрдэнэ, Амбулаторийн сувилагч Нансалмаа, Сүрьеэгийн сувилагч Сайнбаяр нарт Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс гүн талархал дэвшүүлж, шагнаж урамшуулав. 

                                                              Эрсдлийн баг

“Хог хаягдлын менежмент”-ыг хэн сайн мэдэх вэ? Сэдэвт “АХА” тэмцээн боллоо

2013 оны 11 сарын 25нд 15 цагт Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч нарын  дунд “ЭРДЛЭЭС СЭРГИЙЛЖ, ЭРЧИМТЭЙ АЖИЛЛАЯ” уриатай “ЭРСДЛИЙН БАГ”-аас зохион байгуулж буй “Хог хаягдлын менежмент”-ыг хэн сайн мэдэх вэ? Сэдэвт “АХА” тэмцээнд идэвхитэй оролцож, тэргүүн байруудад шалгарсан Халдвартын тасгийн үйлчлэгч М.Өнөдэлгэр, Ж.Буяндэлгэр, амбулаторийн тасгийн үйлчлэгч Ё.Алтанцэцэг нарт Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс гүн талархал дэвшүүлж, шагнаж урамшуулав.

ЭРСДЛИЙН БАГ

2013/11/25

Чанарын албаны мэдээлэл


Чанарын албанаас 2013-11 сарын 1-с 11 сарын 20-нд хийсэн ажил:
1.Эмч, эмнэлгийн ажиллагсад 250 ажилтнааас сэтгэл ханамжийн судалгаа авав.
2.Чанарын албаны  дарга Н.Ганцэцэг, амбулаторийн эрхлэгч Б.Дашзэгвэ, хүүхдийн тасгийн эрхлэгч Н.Отгончимэг, шүдний эмч Т.Төртогтох нар Сэлэнгэ аймгийн эх,хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар туршлага судлав.
3.Сайн санал 3-г бүртгэж, нийт саналыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
4.ХЭАХН-с авсан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэж, нийт эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийв.
5.ХЭАХН-с авсан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судлагааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, батлуулав.
6.Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тухай, тасгуудад төлбөртэй өрөө ажиллуулах журм ын төсөлд саналаа өгөв.
7.СЭЭ-ХАЯТ-н тасгийн эмч нартай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах тухай ярилцлага зохион байгуулав.
8.ДЭМБ-н “Цахим эрүүл мэнд” төслийн багийнхантай уулзалт хийв.
9.Эрүүл мэндийн сайдын 2013 оны 312 тоот тушаалын дагуу иргэдийн санал гомдлыг барагдуулах ажлын тайлан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн тайлангуудыг тус тус  гаргаж ЭМГ-т явуулав.

Чанарын алба


2013/11/20

Нэгдсэн эмнэлгийн ҮЭХороо шинэ танхимын нээлтээ хийлээ.

2013 оны 11 сарын 14нд Нэгдсэн эмнэлгийн ҮЭХороо шинэ танхимын нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн ҮЭХ-ны удирдлагууд, нэгдсэн эмнэлгийн удирдага албан хаагчид оролцсон юм.

2013/11/16

Томуу томуу төст өвчнөөс та өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадна.


Томуу, томуу төст өвчин нь  /ханиад, томуу нь/ вирусээр  үүсгэгддэг амьсгалын цочмог  халдварт өвчин юм. Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу   ерөнхий  хордлогын шинжээр  илэрнэ. 
Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?
Биеийн эсэргүүцэл сайн байх нь таныг болон  үр хүүхдийг тань ханиад томуунаас хамгаална. Иймээс та дараах энгийн зөвлөмжийг мөрдөөрэй.
  • Амин дэмтэй чанарлаг  хоол идээрэй. Халуун аарц, сармистай  хар шөл, аньс  чацарганы  шүүс,  цагаан гааг  буцалган уугаарай. 
  •  Биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах хэрэгтэй.
  • Улирлын  байдалд  тохируулан хувцаслаарай. Хүүхдүүддээ  малгай, ороолт, бээлий хэрэглүүлж заншаарай.
  • Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх
  • Царван, буцалгасан бүлээн усаар  хоолой зайлах
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа  цэвэр агаар  оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг  2-оос доошгүй  удаа хийх   зэрэг   энгийн  аргуудыг  хэрэглээрэй
Томуу, томуу төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?
Өрхийн болон хяналтын эмчдээ  үзүүлж  эмчийн зөвлөгөөг  баримтлаарай
Та  ханиад томууны   үед   эмийг эмчийн   зааврын  дагуу  хэрэглээрэй
Дур мэдэн  антибиотик   хэрэглэхээс  зайлсхийгээрэй   

Томуу томуу төст өвчнөөс та өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж  чадна.
Чих хамар хоолойн эмч Д.Дашмаа


2013/11/08

Чанарын албаны мэдээлэл



10 сарын сүүлийн 10 хоногт чанарын албанаас дараахь  ажлуудыг хийж гүйцэтгэв.