2011/12/30

Шинэ оны босгон дээр нярайн амьсгалын аппарат бэлэглэлээ.

Шинэ оны босгон дээр Unitel корпорацийн Төв аймаг дахь салбараас Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт нярайн амьсгалын аппарат, өлгий бэлэглэлээ. Азын дугаар худалдсан орлогоороо ийнхүү буянтай үйлс зохион байгуулсан байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2011/12/16

Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт ЗГ-ын тогтоол №143-ийн хэрэгжилт


Дэлгэрэнгүй харах

Мэдээгүйжүүлэг-Сэхээн эрчимт эмчилгээний тасагт өвчтөн сонгон хэвтүүлэх журам

Дэлгэрэнгүй харах

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх, эмнэлгээс гаргах журам

Дэлгэрэнгүй харах

Эмч нарын хамтарсан үзлэг болон зөвлөх эмчийн үзлэг, хүнд өвчтөнд зөвлөгөөн хийх журам

Дэлгэрэнгүй харах

Өвчтөн хүлээн авч хэвтүүлэх журам

Нэг: Нийтлэг үндэслэл
1.1 Аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвчтөн хүлээн авч хэвтүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Тасаг бүр өөрсдийн онцлог, өвөрмөц байдалд үндэслэсэн өвчтөн хүлээн авах, өвчтөний баримтлах дотоод журмыг боловсруулан мөрдөж ажиллана.

Төрөлжсөн нарийн мэргэжлийн алсын түргэн тусламжийг дуудах журам

Дэлгэрэнгүй харах

Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх журам

Дэлгэрэнгүй харах

2011/12/13

Санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөлт

Дэлгэрэнгүй харах

Дэлгэрэнгүй харах

2011 оны төсөв төлөвлөгөө болон сүүлийн 5 жилийн статистик судалгаанууд


дэлгэрэнгүй харах

Удирдлага, санхүү эдийн засгийн албаны ажлын үндсэн чиглэл

Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн
удирдлага, санхүү эдийн засгийн албаны ажлын үндсэн чиглэл

Удирдлага, санхүү эдийн засгийн алба нь санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль, Хөдөлмөрийн хууль, Төсвийн хууль, Татварын хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хууль,заавал мөрдөх бусад хууль тогтоомж, зааварт нийцүүлэн явуулдаг.
Байгууллагын дотоод үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг зардал өртөг хамгийн бага байх, мэдээ, мэдээллийг түргэн хугацаанд үнэн зөв боловсрогдох, дамжуулагдах, шийдвэр гаргах процессийг богино хугацаанд оновчтой байхаар зохион байгуулах нь чухал юм.

2011/12/07

Сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаанаас

Төв аймаг дахь МСТНийгэмлэг, Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөрийн зохицуулагч О.Оюунтүлхүүр нар хамтарч сүрьеэгийн өвчлөл өндөр Зуунмод, Жаргалант , Сэргэлэн болон бусад Баян , Баянчандмань, Заамар , Алтанбулаг, Угтаал, Лүн зэрэг сумдын Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн нарын давтан аймгийн нэгдсэн эмнэлгийн алсын зайн оношлогооны кабинетид 2011.11.22-нд “ДОТС-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж халдвар хяналтын тогтолцоог сайжруулан ОЭДС болон ХДХВ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн зорилтот хүрэх” төслийн хүрээнд 1 өдрийн сургалт амжилттай явагдлаа.

2011/12/06

Команд штабын сургалт болж өнгөрлөө.

2011 оны 12 сарын 02нд Зуунмод сумын ЗДТГ, аймгийн ОБГ-аас зохион байгуулсан Гамшгийн үеийн команд штабын сургалтанд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Анхны тусламжийн отряд 11 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо. Уг сургалтанд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагууд оролцсон бөгөөд аврах отрядуудын бэлэн байдлыг шалгаж, газар хөдлөлт, гамшгийн талаар лекц, үзүүлэн сургалтууд амжилттай зохион байгуулагдлаа.

2011/12/03

Мэдлэгийн саятан болцгооё /тоглоом/


Жил бvрийн 12-р сарын 1-нд буюу ДОХ-ын эсрэг єдрєєр энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн олон нийтэд нєлєєлєх ажлыг илvv хvчтэй зохион байгуулдаг билээ. Энэ жил UNICEF -тэй хамтран хvvхэд залуучуудад ДОХ, Бэлгийн замаар дамждаг халдварын тухай мэдлэг мэдээлэл олгох зорилгоор "САЯТАН" флэш тоглоомыг бvтээсэн байна. Энэ тоглоом нь нийт 10 vетэй бєгєєд хэрвээ асуултанд хариулж чадахгvй бол 50:50, утсаар ярих, vзэгчдээс асуух гэсэн гурван боломжыг ашиглах боломжтой хийжээ. Ингээд хэрэглэгчид та бvгдийг Саятан тоглоомоор тоглож, энэ талын мэдлэгээ дээшлvvлэхийг хvсье.



Эх сурвалж: Саак.мн