Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 1923 онд Лүн сумын Өвөр
долоод гэдэг газар байгуулагдахад үзлэгийн өрөө бий болж Амбулаторийн эхлэл
тавигджээ. 1959 онд Амбулаторийн шинэ байшин ашиглалтанд орж нарийн мэргэжлийн
кабинетуудтай болж улмаар 1984 оноос поликлиник болон өргөжиж нарийн мэргэжлийн
тусламжийг өндөр түвшинд үзүүлэх болсон. Амбулаторийн тасаг аймгийн нийт хүн
амд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, жилд дунджаар 600000 орчим
үйлчлүүлэгчдэд үзлэг, оношлогоо, эмчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээг үзүүлж байна. Тус тасагт нарийн мэргэжлийн 17 кабинет, оношлогоо
эмчилгээний 9 кабинет үйл ажиллгаа явуулж байна.
Амбулаторийн бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч