2013/06/28

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас зохион байгуулсан “Чанарын төлөө хамтдаа” сэдэвт өдөрлөгийн тайлан.

2013-06-27
Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 2013 оны 6 сарын 27-нд нийт тасаг, хамт олны дунд “Чанарын төлөө хамтдаа” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт нийт 9 тасгийн 45 ажилтан идэвхи, санаачлагатай оролцов.
Өдөрлөгийн удирдамжийн дагуу тасгууд үйл ажиллагааны тайлан илтгэл, чанарын уриа бүхий багуудын мэндчилгээ, бичиг хэргийн танилцуулга , сайн туршлага, ололт амжилт зэрэг бие биенээсээ  суралцан , туршлага солилцов. Өдөрлөгийн үеэр тасаг , хамт олон бүр сайн туршлага, ололт амжилтаа сурталчилснаас :

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албаны мэдээлэл




2013 оны 6 сарын 17-21-ны өдрүүдэд чанарын албанаас дараахь ажлуудыг хийж, гүйцэтгэв.
1.Хэвтүүлэн эмчлэх тасгуудад мөрдөгдөх СТ-1 эхлэн СТ-11 хүртэлх маягтуудын хөтлөлтөнд хяналт хийв.
2.Иргэний танхим 11-11-с ирсэн дараахь санал, гомдлуудын мөрөөр ажил зохион байгуулж, хариуг өгсөн.Үүнд:


                1.Амбулаторит үзүүлэхээр ирэхэд нэг ч эмч, мэргэжилтэн байхгүй байсан гомдлын мөрөөр кабинетуудын эмч, мэргэжилтэн нарын ажлын цаг ашиглалтанд хяналт хийхэд дотор, нүдний эмч нар зайлшгүй шаардлагын улмаас  ажлын байрыг түр орхисон, сэтгэц мэдрэлийн эмч сургалтанд явсан байв.Үүний мөрөөр нийт эмч, мэргэжилнүүдэд анхааруулж, ажлын байрыг орхих шаардлагын үед хаалган дээрээ мэдээлэл бичих, хөтөч сувилагчид мэдэгдэх зэргээр мэдээлэл өгч ажиллахыг анхааруулав.
             2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үзүүлэхэд цахим бүртгэл, үйлчилгээний дараалал авах шаардлагатай эсэх талаар ирүүлсэн саналын мөрөөр хөгжлийн бэрхшээлтэй болон нярай хүүхдэд дараалал харгалзахгүй үйлчилж байх талаар  холбогдох эмч, мэргэжилтнүүдэд анхааруулж, цахим бүртгэл болон үзлэгийн кабинетын хаалган дээр  мэдээлэл бичиж, зохицуулав.
3.Сувилагч тусгай мэргэжилнүүдэд ЭМС-н 2010 оны 34 –р тушаалын хэрэгжилтийг сайжруулах талаар ярилцлага зохион байгуулав.
4.Аймгийн НДХ-н мэргэжилнүүдтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах тухай уулзалт хийв.
5.Аймгийн НДХ-н 2013 оны 228-р албан тоотын дагуу хийсэн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг хүргүүлэв.
6.Аймгийн ЭМГ-н 1/309 албан тоотын дагуу үйлчлүүлэгсэд, ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгааны аргачлалыг ашиглан судалгааны загвар, асуумжийг өөрийн байгууллагын онцлогт тохируулан, шинэчлэн боловсруулж, 6 сараас эхлэн мөрдөхөөр шийдвэрлэв.
Чанарын алба.



2013/06/17

Чанарын албаны мэдээ

2013 оны 06 сарын 10-14 ний өдрүүдэд Нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас
СТ-11А, Б, СТ-12, СТ-13, СТ-14, СТ-15, СТ-16, СТ-17, Ст-18, СТ-19, СТ-20, СТ-21, СТ-22, СТ-23, СТ-24 маягтуудын хөтлөлтөнд хяналт хийв

2013/06/07

Чанарын албаны өргөдөл, санал, хүсэлтийн барагдуулалтын тайлан.         /эхний 5 сарын байдлаар/
2013:06:05

   
Сарууд
Санал, хүсэлт авсан хэлбэр.
/тоогоор/
Шийдвэрлэсэн байдал.
Санал, хүсэлт
Гомдол
Талархал
тоо
ш/сэн
тоо
ш/сэн
Тоо
Амаар
Утсаар
Хайрцаг
Бичиг





1 сар
0
2
23
0
6
6
3
3
14
2 сар


18

7
7
1
1
8
3 сар
4
1
19
0
8
8
4
4
11
4 сар
1

12
0
6
6
2
2
5
5 сар
6
2
9

8

4

5
Дүн
11
5
81
0
33

14

43

Санал хүсэлт -33
Гомдол-14
Талархал-43
Санал хүсэлтийн агуулга:
·         24 нь буюу 72% нь ТҮХБ, тухайлбал цахим үйлчилгээний дараалал, цагийн уялдаа,үйл ажиллагааг сайжруулах тухай.
·         5 нь буюу 15 % нь эмч, ажиллагсдын харилцаа хандлага, ТҮ-ний чанарыг сайжруулах.
·         4 буюу 13%нь барилга бйагууламж, ААҮ-ний тухай.
Гомдол:
·         8 нь буюу 52 % нь ТҮХБ,
·         5 буюу 36% нь эмч нарын харилцаа, хандлага,мэдлэг,чадвар,
·         1 буюу 12% нь бусад үйл ажиллагааны тухай.

Мэдээллэсэн:                                Д.Батнасан.