2013/06/28

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас зохион байгуулсан “Чанарын төлөө хамтдаа” сэдэвт өдөрлөгийн тайлан.

2013-06-27
Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 2013 оны 6 сарын 27-нд нийт тасаг, хамт олны дунд “Чанарын төлөө хамтдаа” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт нийт 9 тасгийн 45 ажилтан идэвхи, санаачлагатай оролцов.
Өдөрлөгийн удирдамжийн дагуу тасгууд үйл ажиллагааны тайлан илтгэл, чанарын уриа бүхий багуудын мэндчилгээ, бичиг хэргийн танилцуулга , сайн туршлага, ололт амжилт зэрэг бие биенээсээ  суралцан , туршлага солилцов. Өдөрлөгийн үеэр тасаг , хамт олон бүр сайн туршлага, ололт амжилтаа сурталчилснаас :

1.Төрөх тасгийн  мэдээллийн урсдаг самбар,
2.Лаборатори тасгийн байнгын идэвхитэй үйл ажиллагаа хийгээд Японы 5 S-н зарчим,
3.Хүүхдийн тасгийн эрэмбэлэн ангилалт, эмнэл зүйн тойрон сургалт,
4.УСЗЭ-ний тасгийн чанарын тасралтгүй хөгжил бүхий мэдээллийн самбар,
5.Амбулатори тасгийн багаж ариутгахад  крафт цаас хэрэглэх арга ,
6.Халдвартын тасгийн эрсдлийн үнэлгээнд тулгуурласан эрүүл, аюулгүй ажлын байрны төлөөх үйл ажиллагаа,
7.Мэс заслын тасгийн чанар сайжруулах фокус бүлгийн ярилцлага хийх арга,
8.Дотрын тасгийн сайн дурын гишүүдтэй хамртан хэрэгжүүлсэн                           ажèë,
9.ÇÀÀ òàñãèéí ìýäýýëëèéí ñàìáàð  тус тус сайшаагдан, үнэлэгдэв.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нэгдсэн Эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг оролцож, санал бодлоо солилцож, зөвөлгөө өгөв.
Цаашид нийт ажиллагсдыг хамруулан,  өргөн хүрээнд өдөрлөгийг зохион байгуулах саналыг оролцогчид дэвшүүллээ.
Мэдээлэл бичсэн                                 Д.Батнасан






 Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 6 сарын 24-28-ний өдрүүдэд хийсэн ажлын тайлан.
1.ЭМС-н 2012 оны 274 тоот тушаалын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслав.
2.Интернэтэд суурилсан,  байгууллагын ололт , амжилтын бүртгэлийн сан үүсгэж, ЭМХТ-д мэдээллэдэг болов.
3.ДЭМБ-н судалгааны баг,  НДГ-н  мэргэжилтнүүдтэй ЭМБ-н санхүүжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар уулзалт, ярилцлага хийв. Энэхүү уулзалтанд Нэгдсэн Эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг, эмчилгээ эрхэлсэн орлогч Р.Дулмаа, чанарын албаны дарга Н.Ганцэцэг нар оролцов.
4.”Чанарын төлөө хамдтаа” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулав.
5.Үйлчлүүлэгсдийн 6 сарын сэтгэл ханамжийн судалгаа авч эхлэв.
Чанарын алба.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.