2016/12/08

СУВИЛГААНЫ ТҮҮХ ХӨТЛӨХ ЗӨВЛӨМЖ

Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас
Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудасны тэмдэглээг хийхдээ зүүн доод өнцгөөс эхлүүлэн хэвийн болон өөрчлөлттэй хэсэг хүртэл өнгөөр нь зурж үзүүлэлтийн голд тэмдэглэнэ.

Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудасны эхний 4 босоо багана нь 24 цагийн тэмдэглэгээг 6 цагийн зайтай байхаар тооцсон. Гэхдээ тухайн эмчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж амин үзүүлэлтийг хэдэн удаа ч үзэж болно. Жнь I багана нь  00-06 цаг, II багана нь 06-12цаг, III багана нь 12-18 цаг, IV багана нь 18-24 цаг болно. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг үзсэн цагаа тухайн багананд тэмдэглэнэ. 05 цагт үзсэн бол 00-06 цагийн баганад тэмдэглэнэ.
Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас
Тухайн эрхтэн тогтолцооны үзүүлэлтүүдэд үнэлгээ хийж байх үед хэвийн болон өөрчлөлттэй гэсэн тохиолдолд  тийм / √/ үзүүлэлтээр тэмдэглэл хийнэ.
Эрхтэн тогтолцооны үзүүлэлтүүдээс биеийн байдлын үнэлгээ  өөрчлөлттэй гарвал  сувилгааны онош тавигдах бөгөөд тухайн тавигдсан  сувилгааны онош  тус бүрээр төлөвлөгөөг бичиж хэрэгжүүлнэ. /Сувилгааны тэмдэглэл хавсралт 1б/
Эмчлүүлэгчийн биеийн байдал гэнэт муудах, өвдөлт өгөх, даралт ихдэх, яаралтай тусламж  эмчилгээ хийсэн тохиолдолд эмчийн заавраар өгсөн эмчилгээний үр дүнг төлөвлөж бичнэ.
Жнь: Эмчлүүлэгчийн артерын даралт ихсэж эм уулгах, тариа хийх  гм талаар зааварчилгаа өгсөн тохиолдолд Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийн хянах хуудсанд өөрчлөлттэй үзүүлэлтийг тэмдэглэн сувилгааны тэмдэглэлд бичнэ. Үүнд:
Төлөвлөгөөний хэсэгт: Эмчийн заавраар даралт буулгах эмчилгээг хийх, хүйтэн жин тавих
Хэрэгжүүлэлт: Даралт буулгах тариаг 05 цагт судсаар хийсэн. Толгой, хүзүүний ар хэсэгт  хүйтэн жин 10 минут тавьсан.
Үр дүн: эмчилгээ сувилгааны үр дүнд 2О минутын дараа даралт бууж эмчлүүлэгч тайвширсан.
Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудасны эрхтэн тогтолцооны үзүүлэлтээс хэвийн болон өөрчлөлттэй үзүүлэлтийг тийм гэж тэмдэглэсэн тохиолдолд бусад хүснэгтийг онгорхой орхихгүйгээр хамаарахгүй буюу үгүй гэсэн аль нэг тэмдэглэгээг сонгож бичнэ. Тохирсон тэмдэглэгээгээр хүснэгтийг бүрэн тэмдэглэсэн байна.
Хамаарахгүй буюу үгүй гэсэн аль нэг тэмдэглэгээг сонгосон тохиолдолд тухайн бүлгийг бүхэлд нь зурж тэмдэглэнэ. Хүснэгтийн нүд бүхэнд тэмдэглэгээг хийхгүй .
Өвдөлтийг хянах хуудас, шингэн балансыг хянах хуудсыг шаардлагатай тохиолдолд сонгомолоор тэмдэглэж хөтөлнө.

Сувилахуйн арга зүйч Д. Уранчимэг

0 сэтгэгдэл:

Post a comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.