2012/11/07

"Бидний мэргэжил бидний бахархал" аянаар Уламжлалтын тасаг

АНЭ-с зохиож буй "Бидний мэргэжил бидний бахархал" аяны хүрээнд 10-р сард УСЗЭТ-аас зохион явуулж буй ажлууд: 1-р долоо хоногт: Нийт эмч, сувилагч, эмнэлэгийн тусгай мэргэжилтнүүдэд УСЗ эмчилгээний аргуудыг сурталчилж түгээмэл хэрэглэгдэх "Соруул засал" эмчилгээний талаар сургалт зохион байгуулан гарын авлага тараалаа.

2012/11/06

Онцгой байдлын газар, Аймгийн ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах дадлага сургалт амжилттай болж өнгөрлөө.

Онцгой байдлын газар, Аймгийн ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах дадлага сургалт амжилттай болж өнгөрлөө. Онцгой байдлын газраас зохион байгуулсан даллага сургалтанд ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн багууд хийгдэхээр удирдамж ирүүлсний дагуу 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 11 минутанд дохио дугарсаны дараа Нэгдсэн эмнэлгийн Б байрны урд зогсоолоос үйл ажиллагаа эхэлсэн. Эрүүл мэндийн газраас удирдлагын штабын 20, Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн ангийн 46 бие бүрэлдэхүүн оролцлоо. Үүний дараа дадлага сургалт Халдвартын тасагт гал гарч угаартсан хүмүүсийг аврах үйл ажиллагаа боллоо. 101 103 дуудлага өгч ОБГ-ын аврах анги ирж угаартсан хүмүүсийг аврах үйл ажиллагаа явагдаж түүнд анхны тусламжийг Нэгдсэн эмнэлгийн бие бүрэлдэхүүн амжилттай үзүүлсэн юм. Мөн ОБГ-аас тодорхой цэгт ил гал тавьж түүнийг Нэгдсэн эмнэлгийн аврах бүлгийн 2 гишүүн унтраах үйл ажиллагаа явууллаа.Эцэст нь ЭМГ-ын сургалтын танхимд багийн ахлагч нар сургалтанд хамрагдсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Аймгийн Засаг Даргын А/188 тоот захирамжийн дагуу ажлын байранд эмч солилцон ажиллалаа.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, сумын эмч, эх баригч нарын ажлын байранд эмч солилцон ажиллах ажил жилийн турш амжилттай зохион байгуулагдан ажлаа тайлагналаа. Уг ажлыг АЗД-ын А/188 тоот захирамжийн дагуу Мөнгөнморьт, Батсүмбэр, Баян-Өнжүүл, Баянцогт, Жаргалант, Өндөрширээт, Эрдэнэ, Эрдэнэсант, Баянцагаан, Лүн сумдад Аймгийн Нэгдэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нар амжилттай зохион байгууллаа.

Сумдад бүсчилсэн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

Нийгмийн салбарын чанар хүртээмжийг сайжруулах урианы жилд эх нялхас болон 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, хүндрэлийг хэлэлцэж бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 26 сумыг 4 бүс болгон хувааж Жаргалант, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Лүн сумуудад ЭМГ, сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч нарын бүрэлдэхүүнтэй бүсчилсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж дууслаа.