2014/06/23

Хөдөлөмрийн харилцаа, хуулийн мэдлэг сорих АХА тэмцээн зохион байгуулав.

ҮЭХорооноос ажиллагсдын хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн мэдлэгийг сорих АХА тэмцээн зохион байгууллаа.Уг тэмцээнд тасаг бүрээс шалгарсан 10 гаруй ажилтан оролцсноос лаборант А.Саранчимэг нэгдүгээр байр,  эм зүйч Э.Цэдэндаш хоёрдугаар байр, сувилагч Ч.Отгонцэнгэл гуравдугаар байр эзэлж, ҮЭХорооны шагналаар шагнагддаа.Тэргүүн байр эзэлсэн А.Саранчимэг нь Аймгийн ҮЭХ-с зохион байгуулах дараагийн шатны АХА тэмцээнд оролцох эрх авлаа.
ҮЭХороо.

Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн сургалт зохион байгууллаа.

Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос гишүүдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор МЭМАҮХ-ны дарга Мягмар, дэд дарга Нарантуяа нарыг урьж, "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" багц цагийн сургалт зохион байгуулав. Уг сургалтанд Нэгдсэн Эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг, чанарын албаны дарга Н.Ганцэцэг болон нийт 45 эмч, мэргэжилтнүүд оролцов.
сургалтанд оролцогчид багаар ажиллаж, тулгамдсан асуудлуудаа тодорхойлон, хэрхэн шийдвэрлэх, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ байгуулах талаар мэдлэгээ дээшлүүлэв.
оролоцогчдоос гаргасан санал хүсэлтүүдийг нэгтгэн НЭ-н захиргаанд танилцуулан хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцсан бөгөөд зарим асуудлуудыг хамтын гэрээнд тусгахаар тохиролцов.
ҮЭХороо

Чанарын өдөрлөг болов.

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас ёс зүйн хэсгийн хороотой хамтран "Ёс зүйг эрхэмлье" сэдэвт чанарын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.Энэхүү өдөрлөгт нийт 8 тасаг нэгжийн 80 гаруй  ажилтан идэвхитэй оролцож, ёс зүйн мэдлэгээ дээшлүүлсэн.Уг өдөрлөг нь тасгуудын чанарын багийн хийсэн ажлын мэдээлэл, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр явагдсан бөгөөд жүжигчилсэн тоглолтыг ёс зүйн тушаалаар тайлбарлан таниулсан нь ач холбогдолтой, сонирхолтой хэлбэрийн сургалт болсон гэж хамт олон дүгнэв.
Өдөрлөгийн удирдамжийн дагуу хийсэн ажил, үзүүлсэн үзүүлбэр тоглолтоороо шүүгчдээс өндөр үнэлгээ авч, тэргүүн байр эзэлсэн Лаборатори, хоёрдугаар байр эзэлсэн Төрөх, гуравдугаар байр эзэлсэн Амбулатори тасгийн ажиллагсад идэвхитэй оролцож, хамт олноо хошуучлав.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын ёс зүйн хорооны дарга ,Аймгийн ЗДТГ-н хуулийн зөвлөх Оюунцэцэг оролцож, шүүгчээр ажилласан төдийгүй, ёс зүйн хэсгийн хорооны талаар мэдээлэл өгч, ажиллав.
Чанарын алба

Чанарын албаны мэдээлэл

Чанарын албанаас 6сарын 1-с 20-ны өдрүүдэд дараахь ажлыг хийж гүйцэтгэв.Үүнд:
1.6 сарын 2-с 6 сарын 6-ны өдрүүдэд Аймгийн МХГ-н шалгалтанд хамрагдаж, үйл ажиллагаагаа үнэлүүлж, дүгнүүлэв.
2.Чанарын албаны дарга болон 19 эмч,мэргэжилтэн  Дархан- уул аймагт болсон " Яаралтай тусламжийн бэлэн байдал, амилуулах суурь тусламж" сэдэвт сургалтанд оролцов.
3.Тусламж үйлчилгээний талаар ирүүлсэн  иргэн Оюунцэцэг, Оргил нарын өргөдөл, гомдлыг барагдуулах хурал зохион байгуулж, хариуг хүргүүлсэн.
4.Нэгдсэн Эмнэлгийн захиргаа, ҮЭХтой байгуулах "Хамтын гэрээ"-ний хуралд оролцож, гэрээ байгуулав.
5.МХГ-н хяналт шинжилгээний дүнгийн хуралд оролцож, мэдээлэл солилцов.
6.Бүх тасаг нэгжүүдийн дунд "Ёс зүйг эрхэмлье" сэдэвт чанарын өдөрлөг зохион байгуулав.
7.Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг гаргаж, ЭМГ-т хүргүүлсэн.
8.Үйлчлүүлэгчдийн өргөдөл, гомдлын тайлан гаргаж, ЭМГ-т хүргүүлсэн.
9.НЭ-т мөрдөгдөх стандарт удирдамжуудын жагсаалтыг шинэчлэн гаргаж, батлуулав.
10.Нийт ажиллагсад, 100 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авсан.
Чанарын  алба.

Чанарын албаны мэдээлэл

Чанарын албанаас 5 сарын 20-с 30-ны өдрүүдэд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэв.Үүнд.
1.ЭМГ-н хяналт шинжилгээ үнэлгээний багийнхантай хамтарч, бүх тасаг нэгжүүдэд 8 үндсэн чиглэлээр явцын хяналт хийсэн.
2.Цусны төвийн эмч, мэргэжилтнүүдтэй аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар теле  ярилцлаганд оролцов.
3.ЭМЯ-ны НЭМХ-н дарга Нарангэрэлийн ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн талаархи мэдээлэл, ярилцлаганд оролцов.
4.Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах талаар удирдлагын зөвлөлийн хуралд 7 асуудал оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв.
5.Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн сургалтанд хамрагдаж, мэдээлэл солилцов.
6.Байгууллагын 2017 он хүртэлхи Хүний нөөцийн төлөвлөлтийг хэлэлцэх хуралд оролцож, санал оруулав.
7.Дэмжлэгт хяналтын тухай ЭМС-н 2014 оны 121 тоот тушаалын дагуу байгууллагын тусламж үйлчилгээнд өөрийн үнэлгээ хийж, зөвөлгөө өгсөн.
8.Зуунмод сумын багуудын өдөрлөгт оролцож, иргэдээс гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, бүртгэн хариу өгсөн.
Чанарын алба 

Чанарын албаны мэдээлэл

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 5 сарын 10-19-ны өдрүүдэд дараахь ажлыг хийж гүйцэтгэв.Үүнд:
1. Байгууллагын 2014-2016 оны Чанарын Хөгжлийн хөтөлбөр боловсруулж дуусав.
2.Баян, Бзаянцагаан, Сэргэлэн, Баянжаргалан сумдад эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний хяналт шинжилгээ хийж, зөвлөн туслав.
3. Эмнэлгийн тусламж  үйлчилгээний талаар ирүүлсэн иргэний гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн.
4. Сахарын эмийн хангалтын талаар эмч нартай ярилцлага хийсэн.
5.ЭМС-н 150 тоот тушаалаар батлагдсан АШМ хөтлөх талаар эмч, сувилагч нарт сургалт хийсэн.
6.Японы Тоттори мужийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлат , ярилцлага хийсэн.
7.1-р улирлын байгууллагын чанарын үзүүлэлтүүдийг нэгтгэж , үнэлгээ хийсэн.
Чанарын алба.

2014/06/04

2014 оны эхний 5 сард хэрэгжүүлсэн бүтээлч ажлын тайлан

  • Байгууллагын хөгжлийн хөтөлбөр
  • Байгууллагын чанарын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан
  • Цахим эрүүл мэндийн төслийн E hospital программын шинэчлэл хийсэн.