2012/06/22

УРИЛГА: Эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдана уу

Нийт иргэд, үйлчлүүлэгч нар  Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд, дотор, хавдрын кабинетад болон өөрсдийн харъяа өрхийн Эрүүл мэндийн төвд хүрэлцэн очиж, даралт ихсэлт, чихрийн шижин, хөхний өмөн, умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх үзлэгт хамрагдахыг урьж байна.

Алсын дуудлага - Авралын дуудлага


Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн бэлэн байдлаар үзүүлэх сургууль хийлээ

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын алба, Хүүхдийн тасаг хамтран "Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн бэлэн байдал" сэдвээр үзүүлэх сургууль зохион байгуулж, хөдөө сумдаас 40, бусад тасаг нэгжүүдээс 41, нийт 81 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.




2012/06/20

Телемедицин, Зайн сургалт хийгдлээ.

              Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр Чихрийн шижин, цусны даралт ихсэх, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлэг үзлэг, шинжилгээг орон даяар 2012 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн хийж байгаа билээ. 
                  ЗГХА-ЭМГ-аас зохион байгуулж, 2012 оны 6 дугаар сарын 12-ны 15 цагт , артерийн даралт, чихрийн шижин өвчний үзлэгийн явцыг эрчимжүүлэх, хөх болон умайн хүзүүний хавдрын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах талаар дэлгэрэнгүй ярилцлага орон даяар хийгдлээ.  Энэхүү теле ярилцлагад Нэгдсэн эмнэлгийн "Зайн оношлогооны танхим"-аар дамжуулан  аймгийн ЭМГ, НЭ, ӨЭМТ-ийн 28 эмч мэргэжилтэн оролцлоо

“Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт семинарт оролцлоо


НЭ-ийн Чанарын албаны дарга Н.Ганцэцэг, Сүрьеэгийн зохицуулагч эмч О.Оюунтүлхүүр нар  2012 оны 6-р сарын 14-15-ны өдрүүдэд “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт семинарт оролцож, “Төв аймгийн ОЭТС-ийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудал”  сэдвээр илтгэл тавилаа. Уулзалт, семинарын үеэр Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансер, ОЭТС-ийн өдрийн эмчилгээний цэгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. 

2012/06/12

НЭ-ийн Сүрьеэгийн тасгийн 2-р улиралд хийсэн ажлын зарим үйл ажиллагаа 1.БЗДХ/ХДХВ/ДОХ-н ерөнхий мэргэжилтэн Ш.Уранчимэг, Сүрьеэгийн ерөнхий мэргэжилтэн О.Оюунтүлхүүр, нян судлаач их эмч А.Цэрэндулам, Халдвартын их эмч Жамъянгарав, лаборант А.Саранчимэг нар Угтаал,Цээл,Лүн сумын эрсдэлт бүлгийн хүн амд бруцеллёз, сүрьеэ , БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үзлэг тандалт , сургалт сурталчилгаа хийгээд ирлээ. 2. 2012.05.23-нд ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналт шинжилгээ үнэлгээний 4 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаа. 3. 2012.05.25-нд ЭМГ-н сургалтын танхимд сумдын бакцинатарт Сүрьеэ хэсгийн их эмч Шүр-Эрдэнэ хавьталыг у/с үзлэгт хамруулах талаар, сувилагч Норовжав туберкулейны сорил тавих арга техникийн талаар сургалт явуулав. 4. 2012.05.29-нд МСТНийгэмлэг ЭМСДИдэвхитэн болон сүрьеэгийн диспансерийн сувилагч нарт “Олон эмийн дасалтай сүрьеэгээс сэргийлье” сэдэвт сургалт явагдсан. 5. 2012.04.02- 2012.04.16-ны хооронд МСТНийгэмлэг Төв аймгийн сүрьеэгийн диспансертай хамтран сүрьеэ тасгийн ажилчид, эмчлүүлэгч болон нийт 20 хүнд шүр, сувд, туузаар оёмол хатгамал наамал хийх арга техник сургалт явагдлаа.

2012/06/11

Хүүхдийн тасгийн хамт олон гадна орчноо тохижууллаа.

Хүүхдийн тасгийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хүүхдийн тоглоомын талбайн хайс, хашааг сэргээн будаж засварлав. Мөн тасгуудад олон төрлийн цэцгийн үр тарааж, цэцэгжүүлэлтийн сар аян зарлаж, бусад тасаг нэгжүүдийг манлайлан ажиллаж байна.


2012/06/10

"Архи тамхигүй ажлын байр" болзлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын 246 дугаар тогтоол, Халдварт бус өвчнөөс сэргийлэх,  хянах үндэсний хөтөлбөр, Эрүүл Мэндийн Сайдын 2010 оны 176 тоот тушаал, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, аймгийн ЭМГ-ын даргын 2010 оны а/126 тоот тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор НЭ-ийн даргын 2012 оны 06 дугаар 05-ны өдрийн б/77 тоот тушаал батлагдлаа.  Энэхүү тушаалаар:
Нэг: Эрүүл мэндийн салбарт "Архи тамхигүй ажлын байр" бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр зарлагдсан "Архи тамхигүй ажлын байр" шалгаруулах болзлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдхүүн,  үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Хоёр: Архи, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр тодорхой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, заагдсан хугацаанд үр дүн, гүйцэтгэлийг тооцон тайлагнахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.
Гурав: Тамхидалт болон дам тамхидалтаас хамт олныг хамгаалах, ХБӨвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр зохион байгуулагдах ажил үйлчилгээнд зарцуулагдах 72 500 төгрөгийг төсвөөс гаргахыг байгуулагын ерөнхий санхүүчид зөвшөөрлөө.

Жаргалант суманд бүсчилсэн зөвлөлгөөн хийгдлээ

2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр, Угтаалцайдам, Баянцогт, Баянчандмань, Цээл, Жаргалант сумын Засаг Даргын орлогч, Нийгмийн хөгжлийн ажилтан, Эрүүл мэндийн төвийн дарга, аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн анхан шатны тусламж хариуцсан мэргэжилтэн, НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орологч дарга, Төрөх, эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмч нар оролцсон нийт 34 хүний бүрэлдхүүнтэй "Бүсчилсэн зөвлөгөөн" Жаргалант суманд хийгдлээ.

Аймгийн Засаг Даргын "Ажлын байр солилцуулан ажиллуулах тухай" а/188 тоот захирамжийн хэрэгжилтийн явц

Аймгийн Засаг Даргын "Ажлын байр солилцуулан ажиллуулах тухай" а/188 тоот захирамжийн хэрэгжилтийн хүрээнд:
  • 2012.06.05-ны өдрийн байдлаар Мөнгөнморьт, Баянөнжүүл, Баянцогт, Батсүмбэр, Жаргалант сумдад эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн 6 их эмчийг 33 хоног ажиллуулж, харилцан туршлага солилцох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дадлагажуулан сургах  зэргээр хамтран ажиллав.
  • Баянцогт сумаас Басхүү эмч ирж, аймгийн НЭ-ийн төрөх болон хүүхдийн тасагт 5 хоног дадлага-сургалтанд хамрагдан ажиллаа.   
  •  Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Б.Дашзэвэг, Хүүхдийн зөвлөх эмч Ч.Чимэддаваа нар Жаргалант суманд 10 хоног ажиллахаар удирдамж, төлөвлөгөөгөө батлуулан, орон нутагт хийх ажлын үүрэг зааварчлагыг авч явлаа.

МЭДЛЭГ, ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ


ЦАХИМ ЦАХИМ ГЭЭД Л БАЙНА, ЭХЛЭЭД
  • ӨӨРСДИЙГӨӨ САЙН БЭЛТГЭХ,
  • ХҮНИЙ НӨӨЦӨӨ ЧАДВАРЖУУАХ
  • МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ,
  • АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАХ шаардлагатай байна.                                                                                  

2012/06/05

World congress on medical physics and biomedical engineering 2012


         3  жил тутамд нэг удаа зохиогддог Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн Дэлхийн хурал 2012 оны 05 сарын 26 өдрөөс 31-ны өдрүүдэд  Бүгд Найрамдах Хятад Улсын нийслэл Бээжин хотноо болж өнгөрлөө. 60  гаруй орны 800 гаруй инженерүүд хуран цугласан бөгөөд манай орны 24 инженер оролцлоо. 
   Тус хуралд аймгийн НЭ-ийн  тоног төхөөрөмжийн инженер Д.Баярхүү амжилттай оролцоод ирсэн байна. 
                  








  




Төсвийн гүйцэтгэлийн мэдээ /2012 оны эхний 5 сараар/

1 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 2 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 3 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 4 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 5 сарын мэдээ дэлгэрэнгүй харах

2012/06/04

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.


  • ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, НЭ-ийн хүүхдийн тасаг, ҮЭХороо,  эцэг эхийн зөвлөл, аймгийн БТСХороо, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран Аав, ээж, би сэдэвт тэмцээн зохион байгууллаа. 
  •  Ахмад сувилагч Шинэхүүгийн нэрэмжит шатрын аварга шалгаруулах хүүхдийн тэмцээн  5-6, 7-10, 11-14, 15-18 насны ангиллаар зохион байгуулж, хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний авъяас билгийг нээн хөгжүүлэхэд чиглэсэн сайхан арга хэмжээ болж, хүүхэд, эцэг эхчүүд баяртай байна.
  • НЭ-ийн эцэг, эхийн зөвлөл,  хүүхдүүдийн судалгаа авч, бэлгээ гардуулж,ажиллагсдын  хүүхдүүдээ баярлууллаа.

Эмчилгээний албаны үйл ажиллагааны мэдээ 05.26-31


  • 2012 оны  05 дугаар сарын 31-ний өдөр ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлэлт, Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эмнэлзүйн удирдамж-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. 
  • НЭ-ийн Эмийн эмчилгээний хорооноос 9 тасагт,  Эрүүл Мэндийн Сайдын 2010.10.29-ний 378 дугаар тушаалын хэрэгжилт, эмийн гаж нөлөөний бүртгэл хөтлөлт, мэдээлэлд хяналт хийж, 4 тасагт бүртгэлийн дэвтрийг солих, эмийн санд эмийн гаж нөлөөг мэдээлэх маягт-шар хуудасны нөөцтэй болох үүрэг өгөгдлөө.

Чанарын албаны дотоод хяналтын мэдээ 2012.05.26-31


  •          Чанарын албанаас 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ны өдрүүдэд "Эмийн санд тавих нийтлэг шаардлага" MNS 5260:2011 стандартын хэрэгжилтэнд дотоодын хяналт хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл өгөв. 
  •    Мөн хэвтүүлэн эмчлэх тасгуудад Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн зарцуулалт, бүртгэл, тайлан, эмийн гаж нөлөөний бүртгэл, мэдээний байдалд дотоодын хяналт хийж,  илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллаа.

“Эрүүл хүүхэд” аяны үзлэгийн товч мэдээ




 НЭ-ийн хүүхдийн эмч нарт нэгдүгээр шатны илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих 3458 хүүхдээс үзлэгт хамрагдсан 3796 буюу үзлэгийн хамралт 109,7% байна.  Үзлэгт хамрагдсан хүүхдийн 88,2% буюу 3349 нь эрхтэн тогтолцооны эмгэгтэй илэрсэн байна.