2011/06/28

Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр

Нэгдсэн эмнэлгийн Чанарын албанаас 5 дугаар сард авсан сэтгэл ханамжийн судалгаагаар үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамж 91%, тусламж үйлчилгээний хүндрэл бэрхшээл 10, эм тарианы тасалдал 11 үйлчлүүлэгчид 14 нэр төрөл гарсан. Талархал 44 хүнд 107, санал хүсэлт 6 төрлийн 14 гарсан.

Хавдрын аян-2011


Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдраар шинээр оношлогдож, үүний 7.6 сая хүн нь нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Манай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, 3000 гаруй хүнээс таван хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж, нийт хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан болж байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь 3,4-р үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт ханддаг аж. Шинжлэх ухаан хөгжсөн одоо цагт хорт хавдрыг эрт үед нь оношлуулбал бүрэн эдгэрэх боломжтой болжээ.

Хүрэл медалийн эзэд боллоо.

Цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд манай хамт олон амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээнд 10 гаруй байгууллагын 70 орчим тамирчин оролцсон юм.

2011/06/20

Diagonal Office

Үндсэн танилцуулга

Дэлхийн програм хангамжийн зах зээл аажмаар интернет технологи руу шилжиж интернетийн сүлжээгүй компьютер, сүлжээнд холбогдож ажилладаггүй програмууд зах зээлээс шахагдаж байгаа энэ үед “Web based application” буюу вэбэд суурилсан хэрэглээний програм хангамжуудыг хөгжүүлэх чиглэл нь хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг болсон билээ.

12 аймгийн Эрүүл мэндийн салбарынхан манай аймагт чууллаа.

2011 оны 06 сарын 17 нд манай аймагт “Сорьц тээвэрлэх тогтолцоог өргөжүүлэн бэхжүүлснээр сумдын эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулах” дэд төслийн 12 аймгийн уулзалт сургалтанд ХӨСҮТөвийн СТСА-ны эмч мэргэжилтэн, Аймгуудын ЭМГ-ын орлогч, Аймгийн СТСДХ-ийн зохицуулагч, МСТН-ийн ажилтан нарын 50 хүн хамрагдлаа.

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ


2011/06/08

Тендерийн урилга

Огноо: 2011 оны 5 дугаар сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: "Зарим хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх"
Тендер шалгаруулалтын дугаар: 2011/01

Төв аймгийн нэгдсэн эмнэлэг нь "Зарим хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх" нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрийг 30000 төгрөгөөр худалдан авч болно. Тендерт оролцохыг сонирхсон этгээд тендерийн баримт бичгийн төлбөрийг Санхүү эдийн засгийн албанд бэлнээр тушаана уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2011 оны 06 дугаар сарын 30 өдрийн 10 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт Нэгдсэн эмнэлгийн даргын өрөөнд нээнэ.

Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичгийн болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Хаяг: Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зуунмод хот. Санхүү эдийн засгийн алба
Утас: 88008229, 93034332, 88034538

2011/06/07

Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт /2006 – 2010/

Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт /2006 – 2010/

2011/06/02

Хүүхэд багачуудаа баярлууллаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Мөнх-Алдарын талбай дээр хамт олны төлөөлөл хүүхэд багачууддаа зориулан мэндчилгээ, урлагын үзүүлбэр үзүүлж сонирхуулсан билээ.

Манай хамт олон тэмцээний цомын эзэн боллоо

МУ-д Эрүүл мэндийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ой, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн ажлын хүрээнд, Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохиогдсон спортын 8 төрлийн тэмцээнд багийн дүнгээр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг хамт олон Тэргүүн байр эзэлсэн билээ. Уг тэмцээнд 26 сум, ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд оролцсон юм.

Семинар зохион байгууллаа.

Семинар зохион байгууллаа.
Аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг хамтран “ДОХ/БЗДХ-ын оношлогоо” сэдэвт семинарыг 2011 оны 05 сарын 19-нөөс 21-ний хооронд зохион явуулж сумдын лаборант нар болон Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрагдав. Тус семинарыг ХӨСҮТ-ийн НЛА-(Нэгдсэн Лабораторын Алба)-ны эмч нар онол болон дадлага сургалтын явууллаа.