2011/06/08

Тендерийн урилга

Огноо: 2011 оны 5 дугаар сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: "Зарим хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх"
Тендер шалгаруулалтын дугаар: 2011/01

Төв аймгийн нэгдсэн эмнэлэг нь "Зарим хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх" нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрийг 30000 төгрөгөөр худалдан авч болно. Тендерт оролцохыг сонирхсон этгээд тендерийн баримт бичгийн төлбөрийг Санхүү эдийн засгийн албанд бэлнээр тушаана уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2011 оны 06 дугаар сарын 30 өдрийн 10 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт Нэгдсэн эмнэлгийн даргын өрөөнд нээнэ.

Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичгийн болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Хаяг: Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зуунмод хот. Санхүү эдийн засгийн алба
Утас: 88008229, 93034332, 88034538

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.