2011/06/20

Diagonal Office

Үндсэн танилцуулга

Дэлхийн програм хангамжийн зах зээл аажмаар интернет технологи руу шилжиж интернетийн сүлжээгүй компьютер, сүлжээнд холбогдож ажилладаггүй програмууд зах зээлээс шахагдаж байгаа энэ үед “Web based application” буюу вэбэд суурилсан хэрэглээний програм хангамжуудыг хөгжүүлэх чиглэл нь хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг болсон билээ.

Системийн онцлог давуу талууд
Орчин үеийн оффисийн ажил хэргийн цогц шийдэл болж чадсан. Зайнаас ажил хэргээ хөтлөн удирдах өргөн боломжтой.
Ашиглахад ойлгомжтой, уян хатан зохион байгуулалт, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан.
Гол програм болох Ажил хэргийн програм нь албан болон хувийн ажлыг уян хатнаар зохион байгуулж, хооронд нь уялдуулан хөтлөх боломжтой.
Үндсэн системдээ суурилан цаашид тусгай зориулалтын програмуудыг хөгжүүлэх болон гадаад төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах маш өргөн боломжтой.
Бид тасралтгүй хөгжүүлж, нэмэлт хувилбаруудыг байнга хэрэглээнд нэвтрүүлэн Diagonal Office-ийн найдвартай ар тал нь байна.

Үндсэн зорилго
Энэхүү програмын гол зорилго нь хэрэглэгч байгууллагууддаа тэдний мэдээллийн баазыг нэг цэгт төвлөрүүлж, өдөр тутмын ажил хэргийг нь автоматжуулан, нэгдсэн зохион байгуулалтад оруулж удирдах боломжийг олгох явдал юм. Дэлгэрүүлбэл байгууллагын дотоод удирдлагын бүтэц, ажил хэргийн төлөвлөлт хөтлөлт, ажил үүргийн хуваарь, хяналтын системийг автоматжуулах, мэдээллийн хурдан шуурхай дамжуулалт, зохих мэдээллүүдээс дурын хугацаагаар тайлан гаргах зэрэг олон боломжийг бүрдүүлж, үйлчлүүлэгч байгууллагуудынхаа ажил хэргийг илүү зохион байгуулалттай, хурдан шуурхай явуулахад нь туслахад оршино.

Технологийн шийдэл
Diagonal Office системийг вэб орчинд зориулан (дотоод болон интернэтийн сүлжээнд вэб хөтөч програмаар ажиллана) боловсруулж байгаа бөгөөд, сүүлийн үед програм хангамжийн салбарт өргөнөөр хэрэглэгдэх болсон Ajax технологид бүрэн суурилсан болно. Энэ нь интернэт орчинд маш хурдан, шуурхай ажиллагаатай шилдэг технологуудын нэг юм. Мөн манай програм нь гадаад төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах боломжтой бөгөөд 1.5 хувилбарын хувьд одоогоор хурууны хээгээр цаг бүртгэх, соронзон тууз бүхий карт уншигч зэрэг хэрэглэгчийг таних төхөөрөмжүүдтэй чөлөөтэй холбогдон ажиллаж байна.

Цаашдын хандлага
Бид тус системийг цаашид зориулалтаар нь задлаж Diagonal үйлдлийн системд суурилсан Хувийн, Албаны, Нийтийн, Тусгай зориулалтын гэх мэт чиглэлүүдээр дэд програмуудыг боловсруулах юм. Ингэснээр Diagonal хэмээх вэб үйлдлийн систем бие даан хөгжүүлэгдэхийн зэрэгцээ түүний дэд програмуудын тоо хязгааргүй бөгөөд манай системийг хэрэглэж буй байгууллага, хувь хүн бүрийн хүсэл сонирхолд нийцсэн тусгай зориулалтын програмуудыг боловсруулах бидний ажил тасралтгүй үргэлжлэх болно.

Тэгэхээр тус систем нь зөвхөн бизнесийн байгууллагуудаас гадна хувь хүмүүс хэсэг бүлэг хүмүүс зэрэгт хэрэглэгдэх боломжтой болох юм. Дараа дараагийн хувилбаруудад аль болох гадаад тоног төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах боломжийг илүү хайх бөгөөд эхний ээлжид гар утсанд зориулсан Diagonal Office Mobile хувилбарыг боловсруулахаар төлөвлөөд байна.


Бүрэлдэхүүн програмууд

Diagonal Office 2.32 систем нь үндсэн, хэрэгсэл, туслах гэсэн ерөнхий 3 төрлийн нийт 20 гаруй дэд програмаас бүрдэж байгаа бөгөөд цаашид хэрэглэгч байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт тохирсон тусгай зориулалтын програмууд нэмэгдэх юм.

Системийн үндсэн програмууд
1. Хүний нөөц (удирдлагын бүтэц)
2. Захидал (дотоод)
3. Ажил хэрэг (албан ажил)
4. Хувийн төлөвлөгөө (хувийн ажил)
5. Хурлын төлөвлөлт (Хурал төлөвлөлт, хэлэлцүүлэг шийдвэрийн удирдлага)
6. Уулзалт, нарийн бичиг (Удирдах ажилтны уулзалтыг зохион байгуулах нарийн бичгийн програм)
7. Албан бичиг (Ирсэн, явсан бичгийн бүртгэл, хөтлөлт хяналтын програм)
8. Цаг бүртгэл (Ажилчдын ажлын цаг бүртгэл хяналтын систем хуруу бүртгэлийн төхөөрөмжтэй холбогдож ажиллах боломжтой)
9. Файлын сан
Хэрэгсэл програмууд
1. Санал асуулга
2. Зар мэдээлэл
3. Хэлэлцүүлэг
4. Вэб холбоосууд
5. Хаягийн бүртгэл
Туслах зэрэглэлийн програмууд
1. Мэдээлэгч
2. Чаат (дотоод)
3. Толь бичиг (англи монгол, монгол англи, англи тайлбарт)
4. Хэрэглэгчийн хувийн бүлэг
5. Сэрүүлэг

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.