Лаборатори

Анх 1948 онд байгуулагдаж цус шээсний ерөнхий шинжилгээ хийж байсан байна.
   
1959 онд анхны их эмчээр Чойжамц гэдэг эмч ажиллаж шинжилгээний нэр төрөл нэмэгдэж элэгний сорилууд , цөс нугасны усны ерөнхий шинжилгээнүүд нэмж хийх болсон .

1970 оноос орчин үеийн шинжилгээний суурь тавигдаж чухал шаардлагатай багаж хэрэгсэл , урвалж бодис , мэргэжлийн  боловсон хүчнээр хангагдаж хийх шинжилгээний тоо нэмэгдэж төрөлжсөнөөр гематологи , клиник-хими , биохими , серологи , бактериологи , гистологи гэж төрөлжиж ажилласан байна

   1998 оноос вирусологийн чиглэлээр төрөлжсөн шинжилгээ хийж эхэлсэн ба анхны вирусологич эмчээр
Анагаах ухааны магистр их эмч Д.Хандаа ажиллаж байсан .
     Анхны бактериологич эмчээр Зөвлөлтийн мэргэжилтэн Автонов Владиморович ажиллаж байжээ.
     Дараа нь бактериологич эмчээр Д.Нямдорж ажиллаж байсан байна .
   Тасгийн эрхлэгч эмчээр 1960-1971 онд их эмч Ш.Чимэддулам , 1971-1988 онд их эмч С.Пүрэвсүрэн ,
  1988 оноос эхлэн их эмч Ц.Должинсүрэн нар тус тус ажиллаж байна .
  1985 оноос НЭ клиник бактериологич эмчтэй болж эмчээр нь их эмч А.Цэрэндулам одоог хүртэл ажиллаж байна .
Тус лабораторид ажиллаж хүмүүсээс Д.Нямдорж эмч шатрын спортын 1-р зэргийн тамирчин , Ш.Чимэддулам эмч ЭХТА , С.Пүрэвсүрэн эмч лабораторийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй Клиникийн Нэгдсэн 2-р эмнэлэгт ажиллаж байна.
             Одоо нэгдсэн лабораторийн тасаг нь жилдээ дунджаар 80000 орчим удаа 70 гаруй нэр төрлийн шинжилгээг орчин үеийн цахилгаан микроскоп , биохимийн хагас автомат анализатор , уншигч угаагч төхөөрөмж , автомат дусаагуур зэрэг багаж төхөөрөмжөөр чанар стандартын дагуу өндөр мэдрэг урвалж оношлуураар шинжилгээг хийж лабораторийн тусламж үйлчилгээг аймгийн төв болон 26 сумын ард иргэдэд гематологи , клиник-хими , биохими , бактериологи , серологи , вирусологи , иммунологийн чиглэлээр үзүүлж байна .
            Тус тасагт одоо клиник биохими эмч-1, бактериологи эмч-1, вирусологи эмч-1, клиник лаборант-4, биохими лаборант-2, бактериологи лаборант-3, серологи лаборант-1, иммунологи лаборант-1, шил угаагч-2, үйлчлэгч-1 тус тус ажиллаж байна .
            Мэргэжлийн зэрэгтэй эмч-2, лаборант-3 ажилладаг. Үүнд: Их эмч Ц.Должинсүрэн клиникийн профессор тэргүүлэх зэрэгтэй , Их эмч Н.Ганцэцэг ахлах зэрэгтэй , лаборант П.Ганцэцэг А.Саранчимэг Л.Саранцэцэг нар ахлах зэрэгтэй.
Тус тасаг нь 2005 оноос эхлэн вакутейнерийн систем нэвтрүүлж  цусанд тодорхойлдог бүх төрлийн шинжилгээг  нэг хатгалтаар авдаг болсон нь хатгалтын тоог цөөрүүлж , халдвар хамгааллыг чанд сахисан үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай үйлчилгээ болж чадсан юм .
 Клиник химийн хэсэгт хийгдэж буй шинжилгээнүүд
  •  Шээсний ерөнхий шинжилгээ
  • Нечипоренко сорил
  • Амбуржийн сорил
  • Зимницкийн сорил
  • Преднизолоны сорил
  • Шээсэнд Бенс-Джонсын уураг илрүүлэх
  • Цэрний ерөнхий шинжилгээ
  • Шүүдэст шинэний шинжилгээ
  • Нугасны усны ерөнхий шинжилгээ
  • Өтгөний ерөнхий шинжилгээ
 Иммунологийн хэсэгт
  • АСЛО (Антистрептолизин О)
  • РФ (Ревматойд Фактор)
  • СRБ (С реактив уураг)
  • Гепатитын В, С вирус илрүүлэх
  • Хелико бактер
  • ДОХ
  • Тэмбүү
  • Хавдрын маркер зэргийг тодорхойлж байна.
 Гематологийн хэсэгт
Америк улсын Beckman АСТ маркийн гематологийн автомат анализатороор цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийгдэж байна.
18 үзүүлэлттэй цусны цагаан эс, улаан эс, ялтас эсүүдийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүд гарна. Мөн
  • Ретикулоцит тоолох
  • LE эс илрүүлэх
  • Ясны химийн шинжилгээ
  • Коагулограмм буюу цусны бүлэгнэлтийн шинжилгээ
 Биохимийн хэсэгт
Герман улсын Human пүүсийн автомат анализатороор дараах үзүүлэлтүүдийг тодорхойлж байна. Үүнд:
  • Элэгний үйл ажиллагаа
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Эрдэс бодисын солилцоо
  • Өөх тосны солилцоо
  • Сахар
  • Шээсний хүчил
  • Ферментүүд
  • Нойр булчирхайн үйл ажиллагаа
Нян судлалын хэсэгт
  • Цусны ариун чанар
  • Бруцеллёзын шинжилгээ
  • Өтгөнд үүсгэгч, хоолойн арчдас, мэс заслын шарх, идээт тууралт, цэр, үтрээний арчдас, шээс, нүд чих хамрын ялгадас, плеврийн шингэн, нугасны уснаас үүсгэгч илүүлэх
  • Антибиотикийн мэдрэг чанар тодорхойлох
  • Эмнэл зүйн шинжилгээ
  • Бациль хадгалалт, цагаан хорхойн шинжилгээ, халдварт өвчний голомтын шинжилгээ
  • Байгалийн голомтод халдварын сэжигтэй тохиолдолд /боом, тарваган тахал, холер, хачигт энцефалотиз/ шинжилгээнд дээж авах, тарилга хийх