2012/11/07

"Бидний мэргэжил бидний бахархал" аянаар Уламжлалтын тасаг

АНЭ-с зохиож буй "Бидний мэргэжил бидний бахархал" аяны хүрээнд 10-р сард УСЗЭТ-аас зохион явуулж буй ажлууд: 1-р долоо хоногт: Нийт эмч, сувилагч, эмнэлэгийн тусгай мэргэжилтнүүдэд УСЗ эмчилгээний аргуудыг сурталчилж түгээмэл хэрэглэгдэх "Соруул засал" эмчилгээний талаар сургалт зохион байгуулан гарын авлага тараалаа.
2-р долоо хоногт: Ажилчдын дунд шатрын тэмцээнийг зохион явуулсан.Үүнд эмэгтэй төрөлд: 1-р байр –СЭЭХАЯТТасаг- Ганхуяг 2-р байр-Төрөх тасаг-Гүндэгмаа 3-р байр-УСЗЭтасаг-Шинэхүү Эрэгтэй төрөлд: 1-р байр-ЗААТасаг-Лхагваа 2-р байр-Дотрын тасаг-Жамъянгарав 3-р байр-Мэс заслын тасаг-Гантулга тус тус эзэлсэн байна. 3-р 7 хоногт: Ажилчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохиосон. Сэдэв нь: -Уламжлалт ёс заншил -Авилга ашиг сонирхлын хууль -Төв аймгийн түүхт дурсгалт газрууд,төрийн дээд шагналтнуудын талаар танин мэдэхүйн асуултууд орсон.АХА тэмцээний ялагчаар ЗАА тасгийн МТИнженер Э.Баттулга шалгарлаа.
УСЗЭ-ний тасаг сурталчлах сарын аяны ажилд идэвхтэй оролцож байгаа нийт эмнэлэгийн ажилчиддаа баярласнаа илэрхийлье.
Уламжлалт эмчилгээний тасгийнхан Удам залгасан бариач нар Сэтгэл зүрхээ түмэндээ зориулсан Сэргээн засах эмчилгээнийхэн … УСЗЭ-ний тасгийн хамт олноос 2012.10.22

1 comment:

  1. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.