2013/09/26

Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалт хийлээ.


Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт – өглөөний цай арга хэмжээг өчигдөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулсан билээ. Өглөөний 07:00 – 09:00 цагийн хооронд нийт 2,8-3 км буюу 10 мянган алхмын зайд алхах энэхүү арга хэмжээг энэ жил анх удаа орон даяар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төв аймагт болсон өдөрлөгт оролцсон юм.
Ингээд Төв аймгийн Зуунмод хотын иргэд Эрүүл мэндийн сайдтай хамт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын үүднээс эхлэн нийт 3,5 км алхсан юм. Түүнчлэн цугласан хүн бүрт зохистой хооллолт, архи, тамхины хор уршиг, хөдөлгөөний ач холбогдол, бухимдлаас ангижрах талаарх мэдээллийг багтаасан гарын авлагыг тараасан нь иргэдийн талархлыг хүлээж байсан.
Уг арга хэмжээний дараа Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн газраар орж ажил байдалтай танилцаж, уулзалт хийсэн юм.

 






0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.