2011/12/16

Өвчтөн хүлээн авч хэвтүүлэх журам

Нэг: Нийтлэг үндэслэл
1.1 Аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвчтөн хүлээн авч хэвтүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Тасаг бүр өөрсдийн онцлог, өвөрмөц байдалд үндэслэсэн өвчтөн хүлээн авах, өвчтөний баримтлах дотоод журмыг боловсруулан мөрдөж ажиллана.

Хоёр: Өвчтөн хүлээн авах зарчим
2.1 Хүлээн авах тасгийн эмч ирсэн өвчтөнг хүлээн авч, үзлэг хийн. урьдчилсан оношийг тавьж, шаардлагатай тусламжийг үзүүлэм тасгийн эрхлэгч эмчид хүлээлгэн өгнө.
2.2 Тасагт хэвтмэгц эмчлэгч эмч өвчтөний цаашдын оношлогоо эмчилгээг бүрэн хариуцна.
2.3 Ажлын бус цагаар 13.00-14.00 цаг, 09.00-17.00 цагуудад, амралт, баярын өдрүүдэд 24 цагаар "Г" хэсгийн жижүүр эмч өвчтөнг хүлээн авч үзэж, урьдчилсан оношийг тавьж, шаардлагатай тусламжийг үзүүлэн, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол бусад хэсгийн жижүүр эмчид үзүүлж, яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд биеийн байдал, авсан арга хэмжээг бичиж, хүлээлгэн өгнө.
2.4 Яаралтай тусламж, төрөх, халдварт өвчнөөс бусад тохиолдолд үйлчлүүлэгч сум, өрхийн эмчид үзүүлж шаардлагатай шинжилгээг бүрдүүлсэн, хэвтэн эмчлүүлэх илгээх бичиг болон зөвшөөрөл авсан, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн зөрчилгүй тохиолдолд хүлээн авах нэгжийн сувилагч өвчний түүхийн мэдээллийн хэсгийг нээж, тасагт хүргэж хүлээлгэн өгнө.
2.5 Төрөх болон халдварт өвчний тохиолдолд анх үзсэн эмч хэвтэх бичгийг хийж шууд тасагт хэвтүүлнэ.

Дэлгэрэнгүй харах

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.