2018/08/26

-ГЭНЭТИЙН ИХ СТРЕССЭЭС ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ҮҮСДЭГ-

-ГЭНЭТИЙН ИХ СТРЕССЭЭС ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ҮҮСДЭГ-
Зүрхний өвчин гэдэг нь зүрхний хэвийн үйл ажиллагаанд аливаа эмгэг үүсэхийг хэлдэг. Зүрхний өвчин маш олон хэлбэртэй. Үүнд: согтууруулах ундааны хордлого, артерийн, төрөлхийн зүрхний өвчин, зүрхний шок, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрхний хавдар, архаг ангина ордог.
Зүрх судасны эмгэг үүсэх хамгийн түгээмэл
шалтгааны нэг нь зүрхний булчинд цус дамжуулагч
артерийн судас нарийсах, эсвэл бөглөрөх явдал юм. Зарим зүрх судасны эмгэг нь төрөлхийн байдаг (төрөлхийн зүрх судасны эмгэг). Мөн зүрхний хэмнэл хэвийн бус байх, зүрхний хавхлагын үйл ажиллагаа хэвийн бус байх, цусны даралт ихсэх, ямар нэгэн халдвар, хортой бодисоос үүдэн зүрхний цохилт удааширна.
Зүрхний шигдээс нь зүрхний цусан хангамж хаагдсанаар зүрхэнд хангалттай хүчилтөрөгч хүрэхгүй тохиолдолд үүсдэг. Үүнээс үүдэн зүрхний булчин ажиллагаагүй болох, эсвэл тэр чигтээ гэмтдэг байна.
Цээжээр өвдөх нь зүрхний шигдээсийн гол шинж тэмдэг. Өвчин зөвхөн биеийн тань нэг хэсэгт мэдрэгдэх, эсвэл цээжнээс гар, мөр, хүзүү, шүд, эрүү, гэдэс орчим нуруу руу шилжиж өвдөнө. Өвчин хурц, эсвэл зөөлөн байна. Цээж давчдах, хоолны шингэц муудах, цээж хүндрэх, даралт ихсэх гэх зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ.
Өвчин ихэнхдээ 20-оос илүү минут үргэлжлэх бөгөөд энэ тохиолдолд тайван амраад, эмчийн зөвлөгөөгөөр эм уух хэрэгтэй.
Зүрхний шигдээсийн үед уурлах, ханиалгах, ухаан балартах, толгой яльгүй өвдөх, эргэх, зүрхний цохилт олшрох, амьсгал давчдах, маш ихээр хөлрөх шинж тэмдгүүд илэрдэг. Зарим хүмүүсийн (чихрийн шижин өвчтэй настай хүмүүс, эмэгтэйчүүд) цээж бараг өвддөггүй байна. Эсвэл хэвийн бус шинж тэмдэг (амьсгал давчдах, ядрах, сульдах) мэдэрдэг аж.
“Чимээгүй зүрхний шигдээс” гэдэг нь ямарваа шинж тэмдэг илрэхгүй зүрхний шигдээс үүсэх юм. Ихэнх зүрхний шигдээс нь артерийн судсыг бөглөдөг цусны бүлэнгээс үүсдэг байна. Зүрхний артерийн судас нь зүрхэнд цус, хүчилтөрөгч дамжуулах үүрэгтэй аж. Хэрэв цусны эргэлт зогсвол зүрх хүчилтөрөгчийн дутагдалд орох төдийгүй эсүүд нь үхдэг байна.
Зүрхний шигдээс нь дараах зүйлсээс үүсэх боломжтой. Үүнд: Хөгцийн үүсэл удаан байх зүрхний артерийн судасны ханыг бараг бөглөдөг байна. Зүрхний шигдээс нь хангалттай хүчилтөрөгч бүхий цус уг ханаар дамжиж чадахгүй байхад үүсдэг. Зүрхний шигдээс нь уг цусны бүлэн зүрхэнд очих хүчилтөрөгчөөр баялаг цусыг хааснаас үүсдэг. Заримдаа гэнэтийн их стресс зүрхний шигдээс үүсгэдэг.
-ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДААРАЙ-
Түүнд насжилт (65-аас дээш), чихрийн шижин, гэр бүлийн гишүүдээс зүрхний артерийн судасны эмгэгээр өвчилж байсан (генийн болон удамшлын хүчин зүйл), цусны даралт ихсэх, тамхи татах, хоол хүнсэндээ хэт их өөх тос хэрэглэх, хлостерины түвшин хэвийн хэмжээнд бус байх, бөөрний ужиг өвчин 
Зүрхний шигдээстэй бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэрэв зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Өөрөө эмнэлэгт явж очих гэсний хэрэггүй. Бүү хойшлуул, учир нь зүрхний шигдээсийн эрт үед гэнэтийн үхэлд хүрэх өндөр эрсдэл бий.
Мэргэжлийн хүмүүс таньд үзлэг хийж цээжийг тань чагнана. Эмч магадгүй таны уушиг, зүрх хүнгэнэх, эсвэл бусад хэвийн бус авиаг сонсож болох юм.
Та зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй. Ингэснээр мэргэжлийн хүмүүс таны зүрхний цохилт ямар байгааг мэдэж авах боломжтой болно. Зүрхний жигд бус цохилт нь зүрхний шигдээсийн эхний хэдэн цагт үхэлд хүргэх гол шалтгаан болдог. Зүрхний жигд бус цохилтыг эм болон электрон төхөөрөмжөөр эмчилж болно.
-ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАС-
• Цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ, хлостериныг хянах
• Тамхи татахгүй байх
• Өдөх 1-2 хундага архи эсвэл дарс уух. Архийг зохистой хэмжээгээр уух нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ их хэмжээгээр уух нь сайнаасаа илүү муу нөлөөтэй.
• Жимс ногоогоор баялаг өөх, тос багатай хоол хүнс идэх, амьтны гаралтай өөх тосыг багасгах
• 7 хоногт 2 удаа загасны мах идэх. Шарсан загаснаас жигнэсэн, ил галд шарсан загас илүү сайн. Хайруулан таваг зарим хэрэгцээтэй бодисыг устгадаг талтай.
• Өдөр тутмын эсвэл 7 хоногт хэд хэдэн удаа дасгал хөдөлгөөн хийх. Алхах нь маш сайн дадлага болдог. Дасгал хөдөлгөөн хийж эхлэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.
• Илүүдэл жинтэй бол жингээ хас.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.