2018/11/30

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ

Дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн амбулатори тасгийн цахим бүртгэлийн хэсэгт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ХДВХ/ДОХ-ын талаар сүүлийн үеийн мэдээлэл хийж, үйлчлүүлэгчдийн дунд
хөгжөөнт тэмцээнүүд, ХДХВ илрүүлэх шинжилгээ хийж, гарын авлага болон витамин таараалаа
                                  

“Цахим ертөнцийг эерэг болгоё” аяны хүрээнд ГБХЗХГазар, Төв телевизээс санаачлан өсвөр үе залуучуудыг дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх, цахим хэрэглээг багасгах зорилгоор бэлтгэж байгаа видео бичлэгт Нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн эмч эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж мэдээлэл хийлээ.
                               

Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/70 тоот тушаалаар баталсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийн дагуу 17 хүний бүрэлдэхүүнтэй баг Нэгдсэн эмнэлэг дээр 7 хоногийн хугацаанд ажиллаж байна.
 

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.