2018/11/20

Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ


Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ

                                                                                                          

Хөгжлийн алтан гурвалжин Улаанбаатарын өдөр арга хэмжээний хүрээнд 2018.10.09-ний өдөр эрэгтэйчүүд, шүд, дотор, зүрх судас, хэвлийн эхо, үений эхо, мэдрэл, нүдний чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зохион байгуулан нийт 663 хүнд үзлэг хийж, 25 хүнд шүдний эмчилгээ хийж, 73 хүнд зөвлөгөө өгсөн.
 
Олон улсын охидын эрхийг хамгаалах
өдрийг тохиолдуулан Хүмүүн цогцолбор сургуулийн 9-12 дугаар ангийн охидуудад сарын тэмдэг, арьс арчилгаа сэдвээр сургалт, ярилцлага зохион байгуулсан.
 
Солонгос улсын ASAN эмнэлгийн профессор Чой 2018 оны 10 дугаар сарын 08-12ны өдөр Багануур дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран дурангийн хагалгаа, ажлын байрны сургалт зохион байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч оролцоо.