2014/01/02

Залуучуудын чуулган зохион байгууллаа.


Залуучуудын чуулган зохион байгууллаа. 
Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос санаачлан  залуучуудаа идэвхижүүлэх, урамшуулах, ажил үйлсийг нь сурталчлах, цаашид орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Залуучуудын манлайлал” чуулганыг энэ оны 12 сарын 27-ны өдөр аймгийн ЗДТГ-н хурлын танхимд  зохион байгуулав.
Уг чуулганд тус байгууллагын нийт 80 гаруй 35 хүртэлхи насны залуучууд, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, зөвлөх эмч, аймгийн Засаг дарга Д.Баярбат, түүний орлогч Мөнхбаатар, НХХ-н дарга Нямсүрэн, мэргэжилтэн Бүжмаа, ЭМГ-н дарга Алтантуул, НЭ-н дарга Чулуунцэцэг, аймгийн ҮЭХолбооны дарга Д.Оюун зэрэг удирдах ажилтан оролцсон өргөн хэмжээний чуулга уулзалт болов
Энэхүү чуулганаас нэгдсэн эмнэлгийн нийт залуучууд Залуучуудын  эрхэмлэх уриалга гарган бусад залуучуудыг уриалсан бөгөөд, өөрсдийн ажил, амьдрал тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлон аймаг, орон нутгийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлэв.
Мөн чуулганы үеэр 2013 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан 13 залууг “Шилдэг залуу” өргөмжлөл, дурсгалын цомоор шагнасан ба, аймгийн засаг даргын шагналаар 3, Аймаг байгуулагдсны 90 жилийн ойн медалиар 5, ҮЭ-н байгууллагын шагналаар 6 ажилтан, МЗХ-ны шагналаар 1 эмч, тус тус шагнагдав. Чуулганы үйл ажиллагаанд баяр хүргэж, СТА дуучин Тэгшжаргал, Баянмөнх нар ирж ая дуугаа өргөв.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.