2014/01/28

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ



Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгууулагчид олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмдэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013/12/09/-ны 459/280/182 тоот хамтарсан тушаалаар даатгалаас олгох хувьсах зардлын хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоолоо.
Үүнд: даатгуулагч улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн бол өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болжээ.
Түүнчлэн амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15 мянган төгрөгөөр, оношилгоо шинжилгээний зардлыг 55 мянган төгрөгөөр, уламжлалт эмчилгээний зардлыг 117 мянган төгрөгөөр, нөхөн сэргээх эмчилгээний зардлыг 110 мянган төгрөгөөр, өдрийн эмчилгээний зардлыг 135 мянган төгрөгөөр, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлыг  дунджаар 300 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Мөн дараалсан 3 жилийн хугацаанд тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах үйлчилгээний зардлыг 80 мянган төгрөгөөр тогтоогоод байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.