2010/11/22

Төрөх тасагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд

Япон улсын Тоттори мужийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран JICA олон улсын байгууллагад хандан төсөл бичсэнээр “Жирэмсэнтэй хавсарсан артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчлөл хүндрэлийг бууруулах" нэртэй төсөл АНЭ-т 3 жилийн хугацаатай 2010.07-2013.05 сар хүртэл төслийн хүрээнд АНЭ төрөх тасагт Тоттори мужаас гадаад харилцааны мэргэжилтэн болон мужийн НЭ-ийн эмч нар ирж сумдын нийт эмч нар болон АНЭ-ийн эмч нарт “Жирэмсэнтэй хавсарсан артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчлөл хүндрэлийг бууруулах” талаар Зуунмод, Батсүмбэр, Жаргалант сумдад сургалт хийсэн.


Төрөх тасгийн эхчүүдийн амрах байрыг өргөтгөх зорилгоор ЭМЯ-нд төсөл бичсэнээр 2010.11.16-нд ЭМЯ болон НҮБ-ийн Хүүхдийн сангаас 6 сая төгрөгийн тавилга ирж амрах байрыг тохижуулснаар хөдөөгийн жирэмсэн эхчүүдийн ая тухтай байдлыг ханган тэдний төрөлтийг нарийн мэргэжлийн төвшинд шийдэх боломжийг ханган улмаар эх хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа билээ.

Дэлхийн Зөн орон нутгийн байгууллагад жирэмсэн болон төрсөн эхчүүдийг гар угаахад халуун усаар хангах боломжийг бий болгохын тулд гар угаалтуудын халаагч төхөөрөмжийн төсөл бичсэнээр 1.7 сая төгрөгний ус халаагуур ирсэн.

Мөн төрөх тасагт эмчлүүлж буй эх нярай хүчилтөрөгчийн аппаратын хомсдолтой байдаг тул хүчилтөрөгчийн аппаратаар хангуулах төслийг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад хандсанаар тус тасагт нэг ширхэг хүчилтөрөгчийн аппарат өгсөн.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.