2010/12/01

Төсвийн байгууллагуудын дундах тэмцээн зохион байгуулагдлаа.


Улс тунхагласны 86, төрийн албаны төв байгууллага байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит төсөвт болон төрийн байгууллагуудын ажилчин албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн спортын 4 төрлөөр зохиогдлоо.

Тэмцээнд 15 байгууллагын 230 тамирчин оролцсон юм. Ширээний теннисний төрөлд эмэгтэйчүүдээс нийгмийн даатгалын хэлтсийн Болормаа, эрэгтэйчүүдээс нэгдсэн эмнэлгийн Э.Занабазар, шатрын төрөлд эмэгтэйчүүдээс 5-р сургуулийн Энхнасан, Эрэгтэйчүүдээс прокурорын Даваадугар нар бусдыгаа тэргүүлсэн амжилттай байна. Харин биллярдын төрөлд эрэгтэйчүүдээс Тагнуулын газрын Цогтбаатар, эмэгтэйчүүдээс Цагдаагийн газрын ажилчин Үзмээ, олс таталтын төрөлд тэргүүн байранд Дэлгэрбат ахлагчтай 016-р ангийн багууд тэргүүн байранд орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс 1-р байранд Дэлгэрбат ахлагчтай 016-р анги, 2-р байранд Бадамсамбуу ахлагчтай ОБГ, 3-р байранд Эрдэнэжаргал ахлагчтай Нийгмийн даатгал, татварын багууд, эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Дуламсүрэн ахлагчтай Хүмүүн цогцолбор сургууль, 2,3-р байранд Золзаяа ахлагчтай 5-р сургуулийн баг, Цэрмаа ахлагчтай ОБГ-ын багууд орлоо. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг түвшинбаяр ахлагчтай 016-р ангийн баг 13 оноогоор, 2-р байранд Эрдэнэцэцэг захиралтай Хүмүүнцогцолбор сургуулийн баг 12 оноогоор, 3-р байрыг Цэрэнпүрэв ахлагчтай Даатгал, Татвар, Халамжийн баг 11оноогоор эзэллээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.