2011/10/17

Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

2011 оны 10-р сарын 03, Даваа гариг, 15:39

АХБ-ны дэмжлэгээр хэрэгжиж байгаа ЭМСХХ-3 төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт “Мэдээллийн технологийн хөгжлийг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахад ашиглах нь”, болон “Эрүүл мэндийн эдийн засгийн нэгж байгуулах замаар эрүүл мэндийн үндэсний тооцоо хийх чадавхийг бэхжүүлэх” гэсэн 2 дэд төсөл хэрэгжүүлэхээр 2011 оны 10-р сарын 3нд ЭМЯ дээр Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

Эдгээр 2 дэд төслийн хүрээнд гарах үр дүн нь:
1. Говь-алтай, Дундговь, Сүхбаатар, Архангай, Төв аймаг, УБ хотын Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд теле-анагаах ухааны тоног төхөөрөмж суурилуулж улсын клиникийн эмнэлгүүдтэй холбон зайн оношлогоо, зайн эмчилгээ, шуурхай зөвлөгөө авах боломжийг бий болгоно
2. Теле-анагаах ухааны сүлжээг түшиглэн эмч, ажиллагсад ажлын байран дээр суралцах бололцоог бий болгож эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах зайн сургалтын тогтолцоог боловсронгуй болгоно
3. Эрүүл мэндийн статистикийн тайлан, мэдээний програм хангамжийг шинэчлэн статистикийн урсгал, чанар, мэдээлэл дамжуулах хурд, хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой болно
4. ЗГХА-ЭМГ дээр “эдийн засгийн нэгж” байгуулагдах ба ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг зардлыг тооцох тогтвортой тогтолцоо бий болно. Төслийн хүрээнд нэгжийн ажилтнуудыг эдийн засгийн дүн шинжилгээ хийх чадавхийг бий болгоно
5. Эрүүл мэндийн салбарын зардлын тооцоог гаргах үйл явцыг тогтмолжуулж эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгцээг бодитоор тооцож , төлөвлөх чадавхийг бүрдүүлнэ.
Төсөлд ЭМЯ, ЗГХА-ЭМГ, ЭМСХХ-3 төсөл зэрэг 3 байгууллага хамтран ажиллана. Төслийг ЗГХА-ЭМГ хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааг АХБ-ны ЭМСХХ-3 төслөөс санхүүжилт үзүүлж, ЭМЯ-наас санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлж ажиллана.
Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь талуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлох, оролцоог жигд хангах, цаашид төслийн тогтвортой үргэлжлэх нөхцөлийг хангах явдал юм.
“Эрүүл мэндийн эдийн засгийн нэгж байгуулах замаар эрүүл мэндийн үндэсний тооцоо хийх чадавхийг бэхжүүлэх” төслийн санхүүжилт 82,000 ам.доллар байх юм. Харин “Мэдээллийн технологийн хөгжлийг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахад ашиглах нь” төслийн санхүүжилт 435,777.7 ам.доллар байх ажээ.

Холбоо барих хүн: ЭМЯ, ГХАХ-ийн мэргэжилтэн С.Болормаа, 99090412, 263684

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.