2011/10/28

Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанаас

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заагдсан “Нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл” болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 6-н зорилт 24 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлснээр хэрэгжилт 91,5% хувьтай байна. Эхний 9 сарын байдлаар сургалтанд 4943 хүн, сурталчилгаанд 14448 эмч ажиллагсад, иргэд үйлчлүүлэгч, ЕБС-н 425 сурагчид нийт 19225 хүн хамрагдсан. ЭМСургагч багш бэлдэх сургалтыг 2,3,4-р саруудад зохион байгуулж 12 байгууллага ААН-д сургагч багш бэлтгэж 480 гаруй ажилтан албан хаагчидад НЭМ-н чиглэлээр мэдлэг олголоо.



Эмнэлгийн эмч, ажилагсадын дунд “Шилдэг сурталчилгааны материал боловсруулах болзолт уралдааныг ДЗОУБ-тай хамтран зохион байгуулж дүгнэснээр 30 гаруй гарын авлага ирснээс 10 гаруй материал шалгарч иргэд үйлчлүүлэгчидэд тараагдсны зэрэгцээ Төв таймс сонинд цувралаар гарч иргэд олонд хүрч байна.

Үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх 3 өдрийн сургалтыг “ Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн “ санхүүжилтэйгээр зохион байгуулж 20 хүүхдийг хамрууллаа. Эмнэлгийн ажиллагсадыг 100% эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан.
МУЗГ-н 2007 оны 150 тоот тогтоол/ Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр/, 5 дугаар тогтоол, ЭМЯСайдын 2009 оны 1а/782 тоот албан бичиг, 65 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган ажилласнаар төлөвлөгөөний хэрэгжилт 90 % тай байна. Энэ ажлын хүрээнд Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний тасгийг 52 сая төгрөгийн санхүүжилттэйгээр засвар хийж ашиглалтанд оруулж нөхөн сэргээх 7 чиглэлээр 1250 удаа 296 хүнд үйлчилгээ үзүүлээд байна. Мөн 8-9 төрлийн уралдаан тэмцээнд 160 гаруй ажилтан албан хаагчид оролцсоны зэрэгцээ ажлын байрны дасгал хөдөлгөөнд байгууллага ААН-н сургагч багш нараар дамжуулан 550 гаруй ажиллагсад, эмнэлгийн 200 гаруй эмч ажиллагсад, хийн дасгал, хөдөлгөөнөөр 300 гаруй ахмад настан тогтмол хичээллэж, хийж хэвшээд байна.


НЭ-н хэмжээнд 63ш мод тарьж 2 сая төг-н санхүүжилттэйгээр 90м2 талбайг хашаажуулсан.

Ажилтан албан хаагчдыг бие бялдарын сорилд хамруулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж 180 гаруй хүн хамруулсан нь нийт ажиллагсадын 60 гаруй хувийг эзлэж байна. А,В –н эзлэх хувь 58,2 тай. Ахмад настнуудад хийн дасгал хийлгэж, зохистой хооллолт, хөдөлгөөний ач тус сэдвээр сургалтууд тогтмол хийж байна. Дасгалд 300 гаруй ахмад хамрагдаад байна.


















































НЭМАлба

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.