2011/10/28

Эрүүл амьдарч, урт наслахын цувралаас

Эрүүл амьдралын хэв маягыг хэрэгжүүлснээр “Эрүүл эрч хүч, өвчингүй урт удаан” амьдрах итгэл найдварыг өөртөө бий болгож чадна.
1.Тамхи хэзээ ч бүү тат. Хэрэв татдаг бол тамхинаас хурдан гар.
2.Биеийн жингийн индексийг 25-с хэтрүүлэхгүй бай./Биеийн жингийн индекс гэдэг нь биеийн жинг биеийн өндрийн квадратад харьцуулсан харьцаа юм. Жишээ нь: 54 кг биеийн жинтэй, 170 см өндөртэй хүний биеийн жингийн индекс нь 54/1,*1,7=18,6 байна.

3.Дасгал хөдөлгөөн хий. Сонирхогчийн түвшинд долоо хоногт 150 минут, сонирхогчоос дээгүүр түвшинд дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс долоо хоногт 75 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулж байх.
4.Эрүүл хооллолтын дэглэмээс 4-с доошгүйг баримтал.
5.Цусан дах холестрины түвшинг 200мг/дл-с доогуур түвшинд байлга.
6.Цусны даралтыг 120/80 м.у,б-с доогуур байлга.
7.Цусан дах сахарын хэмжээг 100 мг/дл-с доогуур түвшинд байлга.
Долоо хоногт 2 эсвэл 3 удаа дор хаяж 100 гр загасыг хүнсэндээ хэрэглэж бай.
Дасгал хөдөлгөөний ач тус
Тогтмол дасгал хөдөлгөөн буюу долоо хоногийн ихэнхи өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд маш тустай.
Тухайлбал
Зүрх судасны өвчний улмаас нас барах эрсдлийг бууруулна.
Чихрийн шижин болон бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчинд өртөх эрсдлийг бууруулах.
Сэтгэл санаа тавгүйтхээс сэргийлнэ.
Яс, булчин, үе мөчний үйл ажиллагааг хэвийн байлгах
Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих
Цусны даралт ихсэхээс сэргийлэх
Бухимдлаа тайлах
Дасгал хөдөлгөөн сэтгэл санааг сэргээнэ.
Хүн өдөрт 30 минут эрчимтэй алхахад таны бухимдал тайлагдаж, тайвширч өөртөө итгэлтэй болохын зэрэгцээ хоногт авах ёстой энергээ бүрэн авна.
Дасгал хөдөлгөөн архаг хууч өвчнөө ялан дийлэхэд тусална.
Биеийн жингээ тогтол барих сонгомол арга.
Дасгал хөдөлгөөн эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Дасгал хөдөлгөөн нь бие мах бодийн эд эсэд очих хүчилтөрөгч шим тэжээлийг нэмэгдүүлж цусны эргэлтийг сайжруулна. Уушиг зүрхний үйл ажиллагаа идэвхжсэнээр эрч хүч энерги нэмэгдэнэ. Дасгал хөдөлгөөн нойронд сайнаар нөлөөлнө.
Нойр нь таны ажлын бүтээмж, сэтгэл санааны байдалд шууд нөлөөлнө. Гэхдээ унтахын өмнө хөдөлгөөн хийх нь зохисгүй. Өдөр эрт хийх хэрэгтэй .
Дасгал хөдөлгөөн таны бэлгийн амьдралыг ч бас сэргээнэ.
Байнга хөдөлгөөн хийдэг эрчүүд бэлгийн хямралд өртөх нь харьцангуй бага байдаг нь судалгаагаар нотлогдсон.
Тамхинаас гарах
Эхний хүнд өдрүүдэд хэцүү үе шатыг даван туулах хэдэн алхам
-Хүйтэн ус бага багаар сорж уух эсвэл бага багаар ойр ойрхон хоол идэх
Хүйтэн усыг соруулаар сорж уух нь тамхи татах дадлыг орлуулж бүрэн чадна.
Судалгаанаас үзэхэд соруулаар хүйтэн ус уух нь допамины ялгаралтыг багасгах ба энэ нь тархин дах сайхан мэдрэмжийг төрүүлж химийн нэгдлийг ихэсгэснээр буруу зуршлаас ангид байх мэдээллийг тархинд өгдөг.
-Тамхи татахгүй байхын ашиг шимийг танин мэдэх
Тамхигүй орчин, тамхигүй амьдралын сайн сайхныг та тиймч удаан хүлээх хэрэггүй. Цаас харандаа аваад гарч байгаа үр шимийн жагсаалтыг гарга. Жишээ нь: Өөртөө хяналт тавьж чадаж байна. Мөнгө хэмнэж байна. Амнаас эвгүй үнэр гарахгүй байна. Хоолны амтыг сайн мэдэрч байна. Илүү эрч хүчтэй байна. Өөрт гарч байгаа сайн үзүүлэлтүүдийг жагсаан бич.Та бичсэн зүйлээ эргэн харааарай. Та өөрөөрөө бахархах болно.
-Шүдээ тогтмол угааж бай.
Амнаас гарах эвгүй үнэр гарахгүй болох, хоолны амтыг илүү сайн мэдрэх болно.
-Архинаас татгалзах
Архи уух нь тамхинд эргэн орох шалтгаан болдог. Архи хэрэглэснээр хүн өөрийгөө хянах чадваргүй болдог.
-Та өөрийгөө тамхи татахгүй байлгах орчин бүрдүүлэх
Аль болох тамхиа барьж аваад асаахгүй байхаар газрыг сонго. Анхаарлаа сарниулах тухтай орчинг бий болго.
-Тамхинаас гарч буй шалтгаанаа үргэлж санах
Тамхинаас гарах болсон бүх шалтгаанаа цаасан дээр бичээд гэр, ажлын өрөө, олон цагаар байдаг газраа олон хувиар хэвлэн нүдэнд харагдахуйц газар байрлуул .
-Өдрийг идэвхтэй хөдөлгөөн хийж өнгөрүүлэх
Ихэнхи хүмүүст хамгийн тохиромжтой хөдөлгөөн бол өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд алхах
-Хуанли хөтлөх
Өөрийгөө аль болох завгүй байлга. Тамхинаас гарч буй эхний хэдэн долоо хоногт хийх ажлын төлөвлөгөөгөө хуанли дээр бич
-Амандаа ямар нэг өөр зүйл хийх
Хэрэв үнэхээр татахаар санагдвал өөр зүйлийг амандаа хий. Сахаргүй бохь , хатуу чихэр, самар г.м. Биедээ заавал тамхины оронд ямар нэг зүйл авч яв.
-Өөрт туслах хэн нэгнээс дэмжлэг тусламж авах
Туслах хайртай хүнээ хажуудаа байлга.
-Кофейн хэрэглээгээ багасга.
-Сэтгэлийн хөөрлөө барь
Өөрийгөө аль болох завгүй байлга, Сөрөг сэтгэл, гутрал эргэж тамхинд орох шалтгаан болно.
-Хүндрэл учруулах нөхдөөс зайгаа барь
-Хүлээцтэй байж зорьсондоо хүртэл хичээх
Эхний нэг, хоёр долоо хоногийн дараа таны бие никотингүй байхад дасан зохицож та ч тамхигүй амьдралын сайхныг мэдэрч эхлэх болно.
Бусад хүн хийж чадаж байгаа зүйлийг та ч бас хийж чадна .
Хорт хавдар үүсгэдэг хорт зуршлууд
НЭГ ДЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Монголчууд хоолыг час халуунаар нь иддэг хооллодог улсууд. Хэт халуун хоол идэхэд улаан хоолой түлэгдэн сорвижиж улмаар хорт хавдар үүсэх нэг шалтгаан болдог.
ХОЁР ДАХЬ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Монголчууд хоносон хоолоо халааж идэх дуртай. Орчин үеийн шинжлэх ухаан хоносон хоолыг тэжээлэг чанараа алдаж ,нянгийн үүр уурхай болдог тул хоол биш хэмээн үздэг. Ийм хоол ходоодны саластыг гэмтээж хавдар үүсгэхэд нөлөөлдөг.
ГУРАВ ДАХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Спиртын төрлийн ундаа болон тамхи нь хорт хавдраар өвчлөх гол шалтаг болдог.
ДӨРӨВ ДЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хүний ходоод болон хоол боловсруулах бусад эрхтнүүд нь шарса н, хайрсан болон утсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээр заяагдаагүй гэдэг. Эдгээр нь хүний биед заавал муугаар нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогдсон. Ямарч хоолыг шарж хуурах тусам хортой элементүүд нь улам ихэсдэг. Энэ нь хорт хавдар үүсэх шалтгаан болно.
ТАВ ДАХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хүмүүс малын өөхийг хүний биед сайн, ямарч хоргүй гэх мэтээр өрөөсгөл ойлголттой байдаг. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаан өөхийг хор хэмээн тодорхойлоод зогсохгүй хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Хүнсний бүтээгдэхүүнээс давс, элсэн чихэр, өөх гуравыг “Цагаан үхэл” хэмээн нэрлэдэг нь буй. Иймд ямарч тохиолдолд эдгээр хорноос зайлсхийж байх хэрэгтэй.
Эрүүл амьдрах 19 зарчим
1.Өдөр болгон биеийн тамирын дасгал 30 минут хий ./30 минутын алхалт, суниалт, энгийн хөдөлгөөнүүд г,м/
2.Тамхи бүү тат. Тамхи татдаг хүнээс хол бай.
3.Согтууруулах ундаа бүү хэрэглэ. Харин улаан вино тохируулж хэрэглэвэл сайн.
4.Зөв зохистой хоолло/чихэр, давс бага/
5.Өдөрт 8-с доошгүй ус буюу шингэн зүйл уу.
6.Самрыг бага хэмжээгээр хэрэглэж хэвш.
7.Өдөр тутмын хоолондоо загасны мах хэрэглэ.
8.Хангалттай кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ.
9.Биеийн жингээ тогтмол байлга.
10.Шаардлагатай витаминтай хоол хэрэглэ.
11.40-с дээш насныхан бага тунгаар аспириныг тогтмол хэрэглэ.
12.Тогтмол эмнэлгийн үзлэгт хамрагд.
13.Шүдээ эрүүл байлга.
14.Болзошгүй гэнэтийн осол, бэртлээс өөрийгөө хамгаал.
15.Оюуны дасгал байнга хий.
16.Нийгмийн харилцаанд оролцож бай.
17.Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэ.
18.Ямарваа нэг зүйлийг өөдрөгөөр хүлээн авч бай.
19.Санхүүгийн төлөвлөлтөө зөв хийж сур.
Биед амин дэм дутагдахад
Биед хоол тэжээлийн хамт өчүүхэн хэмжээгээр орж, бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг тохируулахад оролцдог биологийн идэвхт бодисыг витамин гэнэ. Витамин нь биеийн ажиллах, өвчин эсэргүүцэх чадварыг ихэсгэнэ. 100 гаруй ферментийн найрлаганд оролцдог.
А витамин /загас, өндөг, масло, сүү, улаан лууван, үхрийн элэг, г.м элбэг/ А витамин дутагдсанаас нүд аргах, ядрах, арьс ширүүн болох, батга гарах, хумс үс өнгөгүй болно.
С витамин /нохойн хошуу, байцаа, төмс, сонгино, вандуй-нд элбэг/
Биед ягаан толбо туурах, буйл хавдах, нуруу өвдөх, шүд амархан хорхойтох, цусны холестрин нэмэгдэнэ.
В1 витамин /вандуй, хошуу будаа, цагаан талханд элбэг/ Амархан ядрана. Хоол идэх дур буурна. Уур уцаар ихсэнэ. Хөдөлмөрийн чадвар буурна.
В2 витамин дутагдсанаас завьж хагарах, хэл час улаан болох, хоолой хавдаж өвдөх, нүд улайн харах чадвар буурах
В6 витамин / ой муудах, цус багадах, бөөр давсаг чулуужих, мэдрэмж муудаж болно./
В12” витамин /үхрийн элэг, бөөр, мах сүү, бяслагт элбэг/
Сэтгэл уймрах , нүд чилэх, цус багадалт буй болох, хүүхдийн өсөлт зогсох
Е витамин /ургамлын тос, ногоо, жимс, мах, сүү, талх/ элбэг.
Цус багадах , Судас хатуурах,цагаас эрт өтлөх, арьсны өнгө үхэх, ураг амархан зулбах, хөх өвдөх, бэлгийн хүсэл буурах.
Р витамин биеэр бор толбо туурч амархан хямардаг болно.
Д витамин /загас, өндөг, сүү масло, үхрийн элэг, тос/
Гар хөл таталдах, яс амархан хугарах, шүдний хөгжил муудах, хүүхдийн өсөлт удааширна.

НЭМАлба

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.