2010/12/13

Сүрьеэ диспансер танилцуулга




Төв аймгийн Сүрьеэ диспансер нь анх 1960 онд 749 өвчтөнийг хяналтанд авч өвчтөнийг хэвтүүлэн ажиллагаа эхэлсэн.Тус диспансер нь орон тооны хувьд их эмч- 2, бага эмч- 2, лаборант -1, сувилагч- 5, асрагч- 5, бусад ажилчид нийт 21 эмч ажилчидтай эхлүүлсэн байна.
Анхны эмч Дашлхагва даргалж, ЗХУ-аас уригдан ирсэн сүрьеэгийн мэргэжилтэн нараар удирдуулан ажиллаж байсан байна.
Аймгийн хүн амыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх БЦЖ вакциныг 1967 онд эхлэн хийж 1968 он гэхэд 0 - 30 насны хүмүүсийг хамруулан хийж хүн амын 80-аад хувийг дархлаатай болгосон байна.

1994 оноос СТҮХөтөлбөр хэрэгжин сүрьеэтэй өвчтөнг 6-8 сар богино хугацааны шууд хяналттай эмчилгээгээр эмчилж эхэлсэн.
СТҮХөтөлбөр 2000 он хүртэл амжилттай хэрэгжиж илрүүлэлт 70,0%, эдгэрэлтийн түвшин 85%-д хүрсэн байна. Ор, орон тооны хувьд 1994 он хүртэл нийт ор 60, айргийн сувилал 30 ортой, эмч ажилчид 31 ажиллаж байсан.

Одоо тус диспансер нь 15 хүний бүрэлдэхүүнтэй тасаг нь 10 ортойгоор ажиллаж байна. Үүнд: СТСДХөтөлбөрийн зохицуулагч тасгийн эрхлэгч их эмчээр О.Оюунтүлхүүр, Сүрьеэгийн диспансерийн их эмч Ц.Сарантуяа, тасгийн их эмч Баяр, диспансерийн сувилагч-1, ахлах сувилагч-1, ээлжийн сувилагч -5, үйлчлэгч -5 тус тус ажиллаж байна. СД-ийн дэргэд Төв аймаг дахь МСТН-ийн ажилтнаар Ц. Мөнгөнцэцэг, аймгийн хэмжээгээр 13 суманд нийт 20 СДИдэвхитэн ажиллаж байна.

Шалгуур үзүүлэлт: Оношийн баталгаажилт-83,3% Эдгэрэлт-72,5% -тайгаар СТСД хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

2008 онд ДЗОУБ-аас зарласан болзолт уралдаанд улсын хэмжээнд 3-р байранд орж 1 сая төгрөг / Notbeook/ авсан. 2009 онд Глобаль сан, СТСА-аас зохион байгуулсан уралдаанд 2-р байр эзэлж Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнуулсан байна.

Тус тасгаас Эмнэлгийн тэргүүний ажилтнаар их эмч Гүндсамбуу, Ц. Отгонсүрэн, Хорлоо, Р.Дулмаа, сувилагч А.Жигжид, Батмөнх, Ц.Мядагмаа ЭМЯ-ны Жуухаар их эмч О.Оюунтүлхүүр сувилагч Лхагважав, Мира, Жавзансүрэн, Цэрэннадмид, Н.Нинжбадгар, Д.Норовжав, М.Нэргүй, Д.Энхтуяа, Ж.Сайнбилэг үйлчлэгч Д.Цэцэгмаа, А.Хишигжаргал гэх мэт сайчууд төрөн гарсан байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.