Showing posts with label зөвлөгөө. Show all posts
Showing posts with label зөвлөгөө. Show all posts

2019/04/04

Хавар болж харшил хөдлөөд хэцүү байна уу, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Харшил гэж юу вэ?
Харшил нь халдварт бус архаг өвчин бөгөөд бактери, вирус нь хамааралгүй юм. Харшил хөдлөх нь хүрээлэн буй орчинтой шууд холбоотой, байнга тохиолддог харшил нь амьсгалаар дамжсан цэцгийн тоос, мал амьтны үс арьс, тоосны хачиг, жоом,

2017/10/30

"Эерэг хандлага-Эрүүл оюутан" аян

Улс орон даяар буюу 21 аймаг 9 дүүрэгт өрнөж буй "Эерэг хандлага-Эрүүл оюутан" аяныг Баян-чандмань, Заамар, Зуунмод, Эрдэнэ сумдын МСҮТөвийн нийт оюутнуудыг хамруулан зохион байгуулж байна.

2016/05/18

Эмч зөвлөж байна. Б.Буджаргал


Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал. Хуянгаа яах вэ, эмнэлэг орж татуулах уу, иллэг хийлгэх үү л гэнэ. Цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орж, ингэхээр тодорхой эд эрхтэний тэжээллэг нь муудаж, тэрнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь өвдөлт, шаналгаа, хөшилт өгч байгаа шүү дээ.

2016/05/03

Эмч зөвлөж байна. Шамбарам өвчний тухай. И.Биханзрагчаа.

Хүмүүсийн хэлдгээр цагаан мах эргэх буюу шамбарам өвчин гэдэг нь шулуун гэдэсний төгсгөлд байрлах венийн судас өргөсч эмгэг байдлаар томорч цус алдах, урваж гарах, хавдах, хүчтэй өвдөх, загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах, зэрэг шинж тэмдгээр илэрч хүндэрсэн үедээ хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг өвчин юм. Шамбарамаар өвдсөн хүмүүс санаа зовох, ичсэнээсээ болоод эмчилгээ хийлгэхгүй нууж явсаар өвчлөлөө архагшуулчихдаг байна.

2016/04/05

Эмч зөвлөж байна. А.Долгоржав

Тэмбүү өвчний талаархи зөвлөгөөг энд дарж харна уу

2016/03/01

Сүрьеэ өвчний талаар

Сүрьеэ өвчний талаархи мэдээлэл. Энд дарж танилцана уу!

2016/02/05

Эмч зөвлөж байна. Чих хамар хоолойн эмч Амгаланбаяр.

Дунд чихний үрэвсэл
Чихний хэнгэрэг болон дотоод чихний хооронд үүссэн үрэвслийг дунд чихний үрэвсэл гэнэ. Бусад бүх үрэвслүүдийн адил дунд чихний үрэвсэл ч гэсэн цочмог болон архаг (бүрэн эдгэрэхгүйгээр дахьдаг хэлбэр) гэж 2 ангилагддаг

2016/01/25

Эмч зөвлөж байна.

Шүд эрүү нүүрний гажиг түүний тухай ойлголт. Цааш унших

2015/12/15

Эмч зөвлөж байна. Гэмтлийн эмч Г.Гантулга

Ихэвчлэн ахуйн гэмтэл буюу явганаас унах, осол аваараас үүдэлтэй гэмтэл, бэртэл их байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл ихэссэн байна. Тиймээс ард иргэдийг анхаарал болгоомжтой явахыг эмч нар анхааруулан аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойрын 50 метр дэхь нийтийн талбайн мөс цасийг цэвэрлэх

2015/12/03

АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

Антибиотекийн зохистой хэрэглээг сурталчлах Дэлхийн долоо хоног 2015 оны 11 сарын 16-22-ны өдрүүдэд өрнөж байна. Тус үйл явдалтай холбогдуулан дараах зөвлөмжийг олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.



Антибиотикийг хэдийд хэрэглэх вэ?
Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед эмчийн зааврын дагуу туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай тул хэн нэг хүний зөвлөснөөр болон өөрөө дур мэдэн бүү хэрэглээрэй. Харин зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэж байх ёстой.

2015/11/26

Томуу, ханиаднаас сэргийлэх зөвлөмж

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвар хяналтын багаас ханиаднаас сэргийлэх зөвлөмж гаргав. Энд дарж харна уу

2012/09/17

Шинжилгээний өмнөх үеийн зөвлөгөө



1.    Та судасны  цусны шинжилгээ өгөх бол өглөө өлөн байх ба 1 аяга буцалсан ус ууж болно.
2.    Урьд орой нь өөх тостой хоол, архи, пивоны зүйл уухгүй байхыг зөвлөе.
3.    Судасны цусны шинжилгээг өгөхийн өмнө рентген, эхо, цацраг идэвхит шинжилгээний аппарат оношлогоонд орохгүй байх хэрэгтэй.
4.    Шээсний шинжилгээг өгөхдөө урьд орой нь будагч бодис, чихэртэй цай, витамин С агуулсан шингэн зүйл хэрэглэхийг хориглоно.
5.    Шээсийг шинжилгээнд өгөхөөр авахдаа шээсний дунд хэсгийн шээсийг шилэнд авна.
6.    Шээсийг цайвар өнгийн угааж цэвэрлэсэн шилэнд 100-200мл-ийн хэмжээтэй авбал зохино.
7.    Шээсийг бор өнгийн шил, лонхонд авахыг хориглоно.
8.    Шээсний шинжилгээний савны гадна нэр, нас хүйсээ бичиж скочдож наагаарай.
9.    Та дээрх зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.

2012/09/10

Чих цэвэрлэх арга



Чихний хэнгэргийг харахын тулд чихний суваг дах идээ, хулхийг цэвэрлэнэ. Булаг гоожиж байгаа үед цэвэрлэх хэд хэдэн арга байдаг.
Чихийг
  • Хуурай
  • Чийгтэй гэсэн аргуудаар цэвэрлэж болно.
Булаг гоожиж байгаа үед 20 граммын шприцийн тусламжтайгаар эмийн бодисоор чихийг угаах, мөн зориулалтын чихний савханд ороосон хөвөнгөөр цэвэрлэнэ. Угаахад фурациллин, чихний хэнгэргэн хальс бүтэн бол буцалгасан ус ч байсан болно. Үүнд: уусмал 150 – 200 граммын хэмжээтэй угаах уусмал биеийн халууны хэмжээнд бүлээн байна.
Өвчтөнг суулгаад хулдаасан нөмрөг зүүлгээд бөөрөн савыг хотгор талаар нь тулгаж чихэнд нь бариулаад угаана. Чихийг цэвэрлэхэд эмзэглэл төрүүлэхгүй ба ялгадсыг чөлөөтэй гаргахын тулд насанд хүрсэн хүний чихний дэлбээг ар дээш нь бага зэрэг татахад суваг чөлөөтэй болно. Шприцийн үзүүрийг чихэнд шургуулан, чихний сувгийн ар ханыг дагуулан хулхийг угаана. Угаасны дараа үлдэгдэл усыг хөвөн ороогчид хөвөн ороож цэвэрлэх ба марлан чихээсэнд шингээж цэвэрлэнэ.
Чихийг хэт халуун эсвэл хүйтэн усаар угаах, мөн хэнгэргэн хальс том цоорхой үед цочирсноос бөөлжих, толгой эргэх шинж тэмдэг илрэх ба угаасны дараа өвчтөнг суудлаас нь аажим босгоно.
Хатуу хулхийг 2 – 3 хоног
  • Сода
  • Глицерин
  • Ургамлын тос чихэндээ өдөрт 2-3 дуслаар 1-2 цагийн зайтай дусааж хатуу хулхийг дэвтээгээд мэргэжлийн эмч, сувилагчаар угаалгаж цэвэрлүүлнэ.
Иргэн та жилд нэг удаа чих хамар хоолойн эмчид үзүүлж урьдчилан сэргийлж үзлэгт хамрагдаж байгаарай.

2011/11/18

Цусан суулга өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Цусан суулга гэж юу вэ?
Цусан суулга нь бүдүүн гэдсийг сонгомлоор гэмтээдэг гэдэсний хурц халдварт өвчин.
Халдварын эх уурхай
Цусан суулга өвчнөөр өвчилсөн хүн буюу нян тээгч
Халдвар дамжих зам
Өтгөн мөр амны замаар зонхилон халдвар дамждаг. Хувийн болон гарын ариун цэврийг муу сахих, бие засах зөв дадалгүй байх, бохир ус хүнсний зүйлийг хэрэглэх, орчны бохирдол зэргээс хамааран өвчлөлд илүүтэй өртөх аюултай.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлцгээе!

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахи зөвлөмжийг өгч байна.
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх.
• Гараа бохирдсон тухай бүрд сайтар савандаж угаах.
• Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
• Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас, хугацаа хадгалалтыг шалгаж авах.
• Ундаа, жүүс, айраг зэрэг шингэн бүтээгдэхүүнийг ам дамжуулан уухыг цээрлэх.
• Гар дээрээс ил задгай хоол хүнснийг авч идэхгүй байх.