2019/12/10

“ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ, АНТИБИОТИКИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЕ” 1 САРЫН АЯНЫ ТАЙЛАН


Нэгдсэн эмнэлгийн 12 тасаг, нэгжийн дунд “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлье, Антибиотикийг зохистой хэрэглэе” сэдэвт сарын аяныг зарлан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын 01-ний өдөр хүртэл амжилттай зохион байгууллаа. Уг аяны хүрээнд:

1.    Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор
нийт 4 удаагийн сургалтыг АШУҮИС болон Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээн, лабораторийн тасгийн эмч нартай хамтран зохион байгуулан, 27 эмч хамрагдсан байна.   
 
2.    “Шээлгүүр тавих аргачлал” сэдвээр мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний
тасгаас эмч, эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулан давхардсан тоогоор нийт 46 хүн хамрагдсан байна.
  
3.    Яаралтай тусламж, түргэн тусламжийн тасаг болон эм зүйн алба хамтран
үйлчлүүлэгчдэд “Антибиотик эмийн зөв хэрэглээ” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан.  Өдөрлөгийн үеэр 100 үйлчлүүлэгчдэд сургалт, сурталчилгаа хийн, брошур болон тараах материал бэлтгэн, тараасан.
  
4.    Энэхүү аяны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн даргын албан бичгийн дагуу ЭМГ-т
антибиотикийг жороор олгох саналыг хүргүүлсэн. Ингэснээр Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй зарим эмийн сан антибиотикийг жороор олгож, эхлээд байна.
5.    ЭТҮХХ-ын эрсдэл өндөртэй мэс засал, төрөх, мэдээгүйжүүлэг эрчимт
эмчилгээ, гемодиализ болон амбулаторийн мэс засал боолтын хэсэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэнд нян тээгч илрүүлэх шинжилгээ хийлээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.