2019/09/11

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх хүрээнд БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэгтэй санамж бичгийг үзэглэлээ

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэгтэй мэргэжлийн боловсон хүчнийг сургах, дадлагажуулах солилцооны хөтөлбөр, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэргээр хоёр орны анагаах ухаан болон эрүүл мэндийн хамтын ажиллагааг эхлүүлж, 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтын ажиллагааны эхлэл болгож Анам эмнэлгийн элэгний болоод
хавдрын эмч Со Ён Сок болон бөөр, судасны эмч И Чан Хон тэргүүтэй нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг элэгний В,С вирусын өвчлөл /хатууралтай/-тэй 28 иргэн, бөөрний хүнд хэлбэрийн оноштой 18 иргэнд үзлэг оношлогоо хийсэн юм. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хооронд цахим сүлжээг хөгжүүлж, өвчтөний оношийг богино хугацаанд тодруулах боломжийг бий болгосноор өвчний онош тодрохгүй байх тохиолдлыг бууруулж, иргэд заавал гадны оронд өөрийн биеэр очиж оношлуулах шаардлагагүй болох юм.
2019 оны 08 дугаар сарын 29-нд Солонгос, Монгол эмч нарын хамтарсан үзлэг зохион байгуулж мэдрэл, мэс заслын чиглэлээр нийт 70 хүн хамрагдсан.
Эрүүл мэндийн сайдын а/399 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр өсвөр үеийн кабинетыг засварлан тохижуулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн.
Май Мон Соорс ХХК хүүхдэд ээлтэй тохилог орчин бүрдүүлэхээр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 2 өрөөг засварлаж эхэлсэн.
Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 09 сарын 04-ний А/47 тоот тушаалаар террорист халдлагаас сэргийлэх команд штабын хээрийн дадлага, сургуулилтанд оролцох бие бүрэлдэхүүнийг томилон, 2019 оны 09 сарын 11,12,13-ны өдрүүдэд Баянчандмань суманд ажилласан. Уг ажиллагаанд Нэгдсэн эмнэлэг нь 14 эмч , эмнэлгийн ажилтан, 2 автомашин, яаралтай тусламж болон эрэмбэлэн ялгах хэсгийг бүрдүүлэн зохион байгуулж оролцсон. Эрэмбэлэн ялгах хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг зөөвөрлөн эрэмбэлэн ялгах хэсгийн  тохижуулсан ажилласан.

1 comment:

  1. Anonymous23/1/22 20:28

    The King Casino - Forums - CommunityKhabar
    There is fun88 soikeotot a small group of people and it is a large community of people that play in the casino. People betway login also play in 더킹카지노 other games like slots, baccarat, baccarat,

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.