АНЭмнэлэг нэгдэн ажилласан
ажлын товч тайлан
2015-10-13
Зуун -мод
Манай байгууллага “Сайн үйлсийн аяны” дэвтэрийг хүлээн
авч энэхүү ажлыг Сувилахуйн алба удирдан зохион байгуулах үүрэг хүлээсний дагуу
мягмар гаригийн тасгийн эрхлэгч нарын яриа, сувилахуйн албаны сувилагч тусгай мэргэжилтний хурал дээр танилцуулан бүх
тасгийн эмч ажилчдаас тус бүр 500 төгрөг цуглуулан ажлын хэсэг томилон
дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд : Цаг агаарын хүнд нөхцөл бэрхшээлээс шантралгүй бидний төлөө ажиллаж
байгаа барилгын ажилчид, мөн хүн бүхнийг дулаан ая тухтай өвөлжүүлэхийг
эрхэмлэн өдөр шөнийг ялгалгүй ажилладаг дулааны
ажилчдад сэтгэлийн дэм урам хайрлахыг зорилоо. Сайн үйлсийн аяныг 2 үе шаттай
зохион байгууллаа.
Нэгдүгээр хэсгийн хийгдсэн ажил:
Хүүхдийн тасгийн ажилчид санаачлан Төв Чандмань ДЭХГ-ийн нийт 50-н
ажилчдад 60-н ширхэг ажлын бээлийг оёж өгч сэтгэлийн дэм хайрлалаа.
Мөн Төв Чандмань ДЭХГ-ийн нийт 50-н ажилчдын эрүүл мэндийг
хамгаалах шүүлтүүртэй маск, биеийн эсэргүүцлийгсайжруулах зорилгоор витамин
С болон бусад төрлийн витаминуудыг өглөө.
АНЭ-т ажиллаж байгаа бүх слесрүүдэд үдийн цай уулгаж, ажлын
бээлий болон витамин тараасан
Хоёрдугаар хэсгийн хийгдсэн ажил:
Тохижилт
үйлчилгээ хийж байгаа ШШГА-ны 10 ажилтан, Эрдэнэ, Заамар, Баянчанмань сумдын
МСҮТ-н 4 багш, 19 сурагчид НЭ-ийн
хангамж үйлчилгээний 5 ажилчид, ЗАА-н тасгийн ажилчдыг хамруулан халуун
чацарганы шүүс, бургэр, хотдоог, талх, элэгний нухаш тус тус авч өгч нийт 52 хүмүүсийг хамруулж
аяндаа нэгдэн “Сайн үйлсийн аяныг “зохион явуулсан .
ЭНЭХҮҮ ХҮМҮҮНЛЭГ-ЭНЭРГҮЙ САЙХАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САНААЧЛАН
ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЗӨВ ЗАЛУУС 1:7 КЛУБ”-ЫН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЭН
АМЖИЛТ ХҮСЬЕ!
ТӨВ АЙМГИЙН
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.