2012/09/18

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Facebook хуудас

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Facebook хуудасанд тавтай морилно уу
http://www.facebook.com/tuvne

2012/09/17

Шинжилгээний өмнөх үеийн зөвлөгөө



1.    Та судасны  цусны шинжилгээ өгөх бол өглөө өлөн байх ба 1 аяга буцалсан ус ууж болно.
2.    Урьд орой нь өөх тостой хоол, архи, пивоны зүйл уухгүй байхыг зөвлөе.
3.    Судасны цусны шинжилгээг өгөхийн өмнө рентген, эхо, цацраг идэвхит шинжилгээний аппарат оношлогоонд орохгүй байх хэрэгтэй.
4.    Шээсний шинжилгээг өгөхдөө урьд орой нь будагч бодис, чихэртэй цай, витамин С агуулсан шингэн зүйл хэрэглэхийг хориглоно.
5.    Шээсийг шинжилгээнд өгөхөөр авахдаа шээсний дунд хэсгийн шээсийг шилэнд авна.
6.    Шээсийг цайвар өнгийн угааж цэвэрлэсэн шилэнд 100-200мл-ийн хэмжээтэй авбал зохино.
7.    Шээсийг бор өнгийн шил, лонхонд авахыг хориглоно.
8.    Шээсний шинжилгээний савны гадна нэр, нас хүйсээ бичиж скочдож наагаарай.
9.    Та дээрх зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.

ЭМЯамнаас телеконференци зохион байгууллаа.

2012 оны 09 дүгээр сарын 13-ний 15:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал зарим аймаг, дүүргүүдийн эмч мэргэжилтнүүдтэй online-аар шууд холбогдож, телеконференц зохион байгууллаа.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй ДЭМБ, АХБ, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Люксембургийн хөгжлийн агентлаг,
Швейцарийн төслийн төлөөлөгчдөд хандан зайн оношлогооны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, санаачлагуудыг өндөр үнэлж байгаагаа дурдаад цаашид тус байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Үүний дараа Телемедициний үндэсний сүлжээний төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны (АХБ) Эрүүл мэндийн салбар хөгжил-3 төслийн хүрээнд суурилуулсан телемедициний тоног төхөөрөмжийн хэрэглээ, ач холбогдлыг танилцууллаа.
АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил-3 төслийн 5 аймаг (Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв), Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн төлөөлөл, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн удирдлагууд телемедициний тусламж, үйлчилгээг эмч, мэргэжилтнүүд хэрхэн ашиглаж байгаа, цаашид хэрхэн тогтвортой хөгжүүлэх талаар санал солилцов.
Хүн амын нягтаршил сийрэг, хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүст эмнэлгийн тусламжийг цаг хугацаа алдахгүй, өртөг багатай хүргэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад цахим мэдээлэл, телемедициний тусламж үйлчилгээ, зайн сургалт, зөвлөгөө чухал ач холбогдолтой гэдгийг сайд онцолж байлаа.
Телемедициний үндэсний сүлжээний төвөөс долоо хоног бүрийн Лхагва гариг бүр зайн сургалт, Пүрэв гариг бүр зайн зөвлөгөөн хийгдэж, яаралтай тохиолдолд 24 цагаар аймаг, дүүргүүдтэй шууд холбогдон ажиллаж байгаа юм.

2012/09/13

Хүүхэддээ өгч болохгүй 8 эм.



1.      Аспирин
Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь Reye’s Syndrome буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэгт хүргэх аюултай байдаг байна. Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг.  Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй бизээ.
<!--more-->

2.      Жоргүйгээр ханиадны эмийг авахгүй байх
2007 онд Америкийн Food and Drug Administration –с зарим нэг хүүхдийн ханианы эмийг 6-с доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байхаа. /Tylenol, Johnson’s baby –н нэр төрлийн эмүүд/  Эдгээр эмүүдийг 6-с доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг, мөн 2-с доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ .Хэмжээ нь ихэдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.
3.      Бөөлжис/Гулгилт/-ын эсрэг эм
Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухинаанаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурын зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй.  Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.
4.      Том хүний эм уулгах
Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе.
5.      Хэн нэг хүнд бичсэн эмийн жороор эм өгөх
Өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй.Эмийг зөвхөн уг хүнийнх нь л өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдагийг сана.
6.      Хугацаа нь дууссан
Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг бол шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэсэнээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлж эхлэнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй хугацаа нь дууссан эмийг жорлонлуугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.
7.      Парацетамол агуулсан
Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг гэвч хүүхэддээ дан парацетамолыг өгч болохгүй. Эмч чинь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/агуулсан эмийг хэрэглүүлээрэй.
8.      Зажилдаг эм
Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар шингэн зүйлийг уулгаарай. Сэрэмжлүүлэх зүйлс Ургамлын гаралтай ихэнх эмнүүд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэсэн үүднээсээ аюулгүй байдаг ч гэсэн энэ нь хүүхдэд зүгээр гэсэн үг биш юм. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдагаас гадна элэгийг гэмтээх болон цусны даралтыг ихэсгэж байдаг. Тун хэтрэх буюу буруу эмтэй холисон тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүүхэддээ ургамлын гаралтай зүйлсийг хэрэглүүлэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.