Showing posts with label телемедицин. Show all posts
Showing posts with label телемедицин. Show all posts
2012/09/17
ЭМЯамнаас телеконференци зохион байгууллаа.
2012 оны 09 дүгээр сарын 13-ний 15:00 цагт Эрүүл
мэндийн сайд Н.Удвал зарим аймаг, дүүргүүдийн эмч
мэргэжилтнүүдтэй online-аар шууд холбогдож, телеконференц зохион
байгууллаа.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй ДЭМБ, АХБ, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Люксембургийн хөгжлийн агентлаг, Швейцарийн төслийн төлөөлөгчдөд хандан зайн оношлогооны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, санаачлагуудыг өндөр үнэлж байгаагаа дурдаад цаашид тус байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй ДЭМБ, АХБ, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Люксембургийн хөгжлийн агентлаг, Швейцарийн төслийн төлөөлөгчдөд хандан зайн оношлогооны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, санаачлагуудыг өндөр үнэлж байгаагаа дурдаад цаашид тус байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Үүний дараа Телемедициний үндэсний сүлжээний төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны (АХБ)
Эрүүл мэндийн салбар хөгжил-3 төслийн хүрээнд суурилуулсан
телемедициний тоног төхөөрөмжийн хэрэглээ, ач холбогдлыг танилцууллаа.
АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил-3 төслийн 5 аймаг (Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв), Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй
дүүргийн эмнэлгийн төлөөлөл, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн
удирдлагууд телемедициний тусламж, үйлчилгээг эмч, мэргэжилтнүүд хэрхэн
ашиглаж байгаа, цаашид хэрхэн тогтвортой хөгжүүлэх талаар санал
солилцов.
Хүн
амын нягтаршил сийрэг, хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүст эмнэлгийн
тусламжийг цаг хугацаа алдахгүй, өртөг багатай хүргэх, тусламж
үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад цахим мэдээлэл, телемедициний
тусламж үйлчилгээ, зайн сургалт, зөвлөгөө чухал ач холбогдолтой гэдгийг
сайд онцолж байлаа.
Телемедициний үндэсний сүлжээний төвөөс долоо хоног бүрийн Лхагва гариг бүр зайн сургалт, Пүрэв гариг бүр зайн зөвлөгөөн хийгдэж, яаралтай тохиолдолд 24 цагаар аймаг, дүүргүүдтэй шууд холбогдон ажиллаж байгаа юм.
2012/08/08
Зайн сургалтанд оролцлоо.
2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагт Төв, Дундговь, Сүхбаатар, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар телемедицины төвөөрөө дамжуулан, УКТЭ-ийн нүдний эмч Наранцэцэгийн заасан "Глаукома" сэдэвт сургалтанд оролцлоо.
2012/07/06
ЗАЙН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО.
УКТЭ-ийн Яаралтай тусламж, сургалт, арга зүйн төвийн их эмч Наранпүрэвийн зохион байгуулсан "Төрөл бүрийн комын оношлогоо, эмчилгээ" сэдэвт зайн сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
2012/06/20
Телемедицин, Зайн сургалт хийгдлээ.
Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр Чихрийн шижин, цусны даралт ихсэх, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлэг үзлэг, шинжилгээг орон даяар 2012 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн хийж байгаа билээ.
ЗГХА-ЭМГ-аас зохион байгуулж, 2012 оны 6 дугаар сарын 12-ны 15 цагт , артерийн даралт, чихрийн шижин өвчний үзлэгийн явцыг эрчимжүүлэх, хөх болон умайн хүзүүний хавдрын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах талаар дэлгэрэнгүй ярилцлага орон даяар хийгдлээ. Энэхүү теле ярилцлагад Нэгдсэн эмнэлгийн "Зайн оношлогооны танхим"-аар дамжуулан аймгийн ЭМГ, НЭ, ӨЭМТ-ийн 28 эмч мэргэжилтэн оролцлоо
2012/06/10
МЭДЛЭГ, ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ
ЦАХИМ ЦАХИМ ГЭЭД Л БАЙНА, ЭХЛЭЭД
- ӨӨРСДИЙГӨӨ САЙН БЭЛТГЭХ,
- ХҮНИЙ НӨӨЦӨӨ ЧАДВАРЖУУАХ
- МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ,
- АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАХ шаардлагатай байна.
Subscribe to:
Posts (Atom)