2019/09/19

Хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр


2019 оны 9 дүгээр сарын 2-нд Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотын эмнэлгээс “Цөсний хүүдийн мэс заслын үед баримтлах зарчим” сэдвээр сургалт зохион байгуулж холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулав.

2019/09/18

“Нярайн сурфактант эмчилгээ, амьсгал хямралын хам шинж” сэдвээр 2 өдрийн дадлага сургалт зохион байгуулсан.


Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтран нярайн зөвлөх эмч н.Энхтуяа “Нярайн сурфактант эмчилгээ, амьсгал хямралын хам шинж” сэдвээр 2 өдрийн дадлага сургалт зохион байгуулан Нэгдсэн эмнэлэг, өрх болон сумын эрүүл мэндийн төвийн 40 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдсан.

Онцгой байдлын газраас Нэгдсэн эмнэлгийн нийт 34 эмч, мэргэжилтэнд “Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан  сэргийлэх, Гал гарсан үед авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан.

2019/09/11

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх хүрээнд БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэгтэй санамж бичгийг үзэглэлээ

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэгтэй мэргэжлийн боловсон хүчнийг сургах, дадлагажуулах солилцооны хөтөлбөр, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэргээр хоёр орны анагаах ухаан болон эрүүл мэндийн хамтын ажиллагааг эхлүүлж, 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтын ажиллагааны эхлэл болгож Анам эмнэлгийн элэгний болоод