Байгууллагын гадна
талын “Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг” хаягийг 2.530.000 төгрөгөөр монгол бичиг
болон крилл үсгээр болгон шинэчилсэн
Showing posts with label ололт амжилт. Show all posts
Showing posts with label ололт амжилт. Show all posts
2013/11/28
Эхийн амь аварлаа.
2013 оны 11 сарын 27-ны шөнийн 21-00
цагт Нэгдсэн Эмнэлэгийн 103-т Лүн сумын төвөөс 50 гаруй км-т амьдарч байсан 27
настай , 7 сартай жирэмсэн эх “Умайн урагдал” гэсэн оношоор яаралтай дуудлага
ирсэн байна.Эхийн амь нас дэнсэлсэн энэхүү дуудлагыг 103-н бага эмч
Ж.Уранчимэг хүлээн авч, эх барих
эмэгтэйчүүдийн эмч Б.Дашзэгвэ нар нөөц
боломжоо оновчтой ашиглаж, алсын
дуудлагын багийг шуурхай зохион байгуулж, явуулсан байна.
Доорхи нэр бүхий алсын дуудлагын хамт олон
нь авхаалж самбаа, хурд, хүч,
оюун ухаанаа дайчлан эмнэлгийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлж, хором,
хормоор хэмжигдэж байсан эхийн амь насыг авран хамгаалж чадсанд нийт хамт
олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн
халуун талархал илэрхийлье.Үүнд:
2.Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Жамбалсүрэн ,
3.Мэдээгүйжүүлэгч эмч Д.Нансалмаа,
4.Хагалгааны сувилагч Болдсүх,
5.Мэдээгүйжүүлэгч сувилагч Ш .Дуламсүрэн,
6.Жолооч Ц.Рэнцэндорж .
Мөн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Х.Цэрэнлхам оновчтой, зөв ,шуурхай зөвөлгөөг
цаг алдалгүй өгч ажилласан нь үнэхээр бахархууштай.
Нэгдсэн эмнэлгийн захиргаа, Чанарын алба.
2012/12/25
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Ц.Оюунчимэг ажил мэргэжлээрээ аймагтаа 2-р байр эзэлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байна.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Ц.Оюунчимэг орчин үеийн архивын байгууллага байгуулагдсаны 85 жил, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтны өдрийг тохиолдуулан МУ-ын ЗГ-ын 64-р тогтоолоор батлагдсан ажлын хүрээнд 2012 оны ажил мэргэжлээрээ аймагтаа 2-р байр эзэлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байна.
2012/01/03
Нэгдсэн эмнэлгийн хамт олон 2011 онд хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр харьяа байгууллагуудаас Тэргүүн байр эзэллээ.
Нэгдсэн эмнэлгийн хамт олон үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулж, үр дүнд хүргэн, 2011 онд хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр харьяа байгууллагуудаас Тэргүүн байр эзэлж амжилт бүтээл дүүрэн шинэ онтойгоо золголоо.
Subscribe to:
Posts (Atom)
